Бэлгийн замаар дамжих халдварын талаарх ерөнхий ойлголт сэдэвт энэхүү хичээлийн хүрээнд зорилтот хүн амд БЗДХ-ын талаарх ойлголт, сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэн товч бөгөөд цэгцтэй, энгийн, ойлгомжтой байдлаар өгөхийг зорьж байна.
Уг хичээлийг судалснаар дараах дэд сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ нэмэгдүүлэх болно.
Тойм:
БЗДХ гэж юу вэ? Хэрхэн халдварладаг вэ?
Ямар төрөл байдаг вэ?
БЗДХ хэр элбэг тохиолддог вэ?
Эмчилгээ:
Эмчилгээний үед анхаарах зүйлс
‘superbug’ буюу заг хүйтний эмчилгээнд тулгарч буй бэрхшээл
ДОХ эмчлэгддэг үү?
Урьдчилан сэргийлэлт:
Урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?
БЗДХ-аас өөрийгөө хэрхэн үр дүнтэй хамгаалах вэ?
БЗДХ-уудын талаарх буруу ташаа ойлголтыг ялгаж, баталгаатай эх сурвалжаас зөв мэдээллийг эрэлхийлэх чадварт суралцахаас гадна БЗДХ-уудыг илрүүлэх шинжилгээнд 6 сар тутам тогтмол хамрагддаг дадал эзэмших болно.
“Залуус эрүүл мэнд төв” ТББ танилцуулга “Залуус эрүүл мэндийн төв” ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдаж, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм. Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийг ХДХВ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл түгээх, бэлгийн цөөнх олон нийтийн хүний эрхийн талаарх эерэг ойлголтыг бий болгох, нийт хүн амд хүний эрхийн эерэг ойлголтыг бий болгох. Бидний эрхэм зорилго бэлгийн цөөнхийг ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх таатай орчныг бүрдүүлэх юм. · Зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулах, үе тэнгийн сургагч багш нарын хөтөлбөр, ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх сургалт · Зорилтот олон нийтэд гепатит В, С, ХДХВ болон бусад бэлгийн замын халдварт өвчний сайн дурын зөвлөгөө, шинжилгээ, эмчилгээний үйлчилгээг үнэ төлбөргүй олгох. · Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны талаар эерэг ойлголт өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах · Нөлөөллийн ажлууд · Зорилтот иргэдийн чөлөөт цагийг хөгжилтэй, эрсдэлгүй өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах · Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, ХДХВ/ДОХ болон бусад БЗДХ-ын талаарх мэдээллийг шуурхай утас, олон нийтийн сүлжээгээр түгээх. · Зорилтот бүлэгт бэлгийн эрүүл мэндийн талаар гарын авлага, сургалтын материал, богино хэмжээний видео бичлэг, бэлгэвч, бэлгэвч чийгшүүлэгчээр хангах.
Сэтгэгдэл үлдээх