Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

Трихомониаз гэж юу вэ?

Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг. Үтрээнээс цайвар өнгөтэй хөөсөрхөг шингэн ялгарах /трихомониазын үед ялгадас нь муудсан загасны үнэртэй/, гадна бэлэг эрхтэн улайж хавдах, загатнах, хорсох мэдрэмж төрөх, секс хийхэд бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.Мөн л антибиотикоор илааршина, эмчилгээг эмчийн заавраар хийж, дуустал нь сексээс татгалзах хэрэгтэй

Халдвар дамжих зам

  • Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох

Илрэх шинж тэмдэг

Халдвар авснаас хойш 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.

Эрэгтэйчүүдэд

  • Ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг.
  • Цөөн тохиолдолд шээхэд хорсох, өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох зэрэг зовиур илэрч, шээсний сувгаас бага зэрэг салсархаг ялгадас гардаг.

Эмэгтэйчүүдэд

  • Бэлэг эрхтэн орчим загатнаж хорсох зовиур илэрнэ.
  • Их хэмжээний шингэн, ногоовтор буюу шаргал өнгийн хөөсөрхөг ялгадас гарна.

Сэтгэгдэл бичих