"Залуус эрүүл мэнд төв" ТББ
“Залуус эрүүл мэнд төв” ТББ танилцуулга
“Залуус эрүүл мэндийн төв” ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдаж, бэлгийн
цөөнх болон
эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө
ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм. Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог
эрэгтэйчүүдийг ХДХВ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар
мэдээлэл түгээх, бэлгийн цөөнх олон нийтийн хүний эрхийн талаарх эерэг ойлголтыг
бий болгох, нийт хүн амд хүний эрхийн эерэг ойлголтыг бий болгох.
Бидний эрхэм зорилго бэлгийн цөөнхийг ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан
сэргийлэх таатай орчныг бүрдүүлэх юм.
·
Зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулах, үе
тэнгийн сургагч багш нарын хөтөлбөр, ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх
сургалт
·
Зорилтот олон нийтэд гепатит В, С, ХДХВ болон бусад
бэлгийн замын халдварт өвчний сайн дурын зөвлөгөө, шинжилгээ, эмчилгээний
үйлчилгээг үнэ төлбөргүй олгох.
·
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны талаар эерэг
ойлголт өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах
·
Нөлөөллийн ажлууд
·
Зорилтот иргэдийн чөлөөт цагийг хөгжилтэй, эрсдэлгүй
өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
·
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, ХДХВ/ДОХ болон
бусад БЗДХ-ын талаарх мэдээллийг шуурхай утас, олон нийтийн сүлжээгээр түгээх.
·
Зорилтот бүлэгт бэлгийн эрүүл мэндийн талаар гарын
авлага, сургалтын материал, богино хэмжээний видео бичлэг, бэлгэвч, бэлгэвч
чийгшүүлэгчээр хангах.
Байгууллагын бүтэц
Нийт 18 орон тооны ажилтан, 18
хүний бүрэлдэхүүнтэй “Хүрч очих” баг нь хүний нөөцийн бодлогоо хангаж,
төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. “ЗЭМТ” ТББ нь 10 гаруй жил, гүйцэтгэх
багийн хоёр ажилтан 10 орчим жил, зөвлөх эмч нар ХДХВ/ДОХ-ын эсрэг 25 гаруй
жил, мөн байгууллага нь өөрийн санхүүгийн ажилтантай. 2011 онд НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн ХДХВ/ДОХ-ын халдварын тархалтыг бууруулахад оруулсан үнэтэй хувь
нэмрийг үндэслэн тус байгууллага "БАХАРХАЛ-2011", 2020 онд Европын
холбооны ЛГБТИ хүний эрхийн шагналуудыг тус тус хүртсэн.
Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн комиссын зөвлөмж, ХДХВ-ийн халдвараас
урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу манай
байгууллага бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох аливаа
үйлдлийг арилгахад ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн. “ЗЭМТ” ТББ нь Монгол
улсад илэрсэн ХДХВ-ийн халдварын нийт тохиолдлын 40 хувийг оношилсон байна.
Successfully implemented projects
and studies include:
№ |
Нэрс |
Он |
Санхүүжүүлэгч |
1 |
Үе тэнгийн сургагч бэлтгэх төсөл |
2005-2010 |
МУЗН ДОХ-ын хөтөлбөр |
2 |
ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх төсөл |
2005-2007 |
2005-2007 Глобаль сан ДОХ-ын төсөл, ДОХ-той тэмцэх
үндэсний сан |
3 |
ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх төсөл |
2007-2014 |
Глобаль сан |
4 |
ХДХВ, БЗДХ-ын үндэсний тандалтын судалгаа |
2005, 2007, 2009, 2011, 2014, 2017 |
Глобаль сан (ЭБЭ бүлэг) |
5 |
Үе тэнгийн сургагч болон хүрч очих ажилтнуудад
зориулсан гарын авлага боловсруулах төсөл |
2009-2010 |
ЮНЕСКО |
6 |
“Бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ, Хүний эрхийн талаарх эерэг
мэдээллийг түгээх” төсөл |
2010 |
АМПАР Америкийн ДОХ-ын судалгааны сан |
7 |
ЭБЭ-ийн бэлгийн зан үйл, ХДХВ-ийн халдварын тархалтын
талаарх интернет судалгаа 2 удаа, Гепатитын В, С-ийн тархалтын судалгаа |
2010-2017 |
Японы эмчилгээ, клиникийн үндэсний төв, Нагоягийн их
сургуулийн сувилахуйн сургууль |
8 |
Монгол Улсад ЭБЭ-ийн ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлийн
зан үйлийн судалгаа, эмчилгээний хүртээмж, хүний эрхийн судалгаа |
2012 |
НҮБ ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Жонс Хопкинсийн их
сургууль, АНУ |
9 |
ХДХВ/ДОХ-ыг
ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохыг бууруулах төсөл |
2012-2013 |
НҮБ ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр , Сөүл дэх Австралийн Элчин
Сайдын Яам. |
10 |
“Монгол Улс дахь бэлгийн цөөнх, тэдний гэр бүлийн
эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд Иргэний нийгмийн байгууллагыг дэмжих нь” төсөл |
2013-2014 |
Европын холбоо, НҮБ ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр |
11 |
Ази дахь ЛГБТ байх, Үндэсний зөвлөлдөх уулзалт, ЛГБТИ
эрхийн тайлан |
2014 |
НҮБ хөгжлийн хөтөлбөр |
12 |
1. ЛГБТИ-д
ээлтэй номын сан 2. Солонго
түүхүүд |
2015-2016 |
Канад сан – Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин
сайдын яам |
13 |
13 Монгол Улсад ХДХВ-ийн халдварын тархалт бага байгаа
үед шинжилгээ, эмчилгээний стратеги |
2015-2017 |
Глобаль сан |
14 |
Монголд ХДХВ-ийн халдварын тархалт бага |
2018-2020 |
Глобаль сан |
15 |
Азийн эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх ХДХВ-ийн
үйлчилгээний тогтвортой байдлыг хангах нь төсөл |
2019 7сар -2022 6 сар |
Глобал
сан, Азийн 8 орны төсөл Австралийн ДОХ-ын байгууллагуудын
нэгдсэн холбоо |