Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

ХДХВ-тэй амьдарч буй анхны нисгэгч

Нийгэмд тогтсон сөрөг ойлголтыг засахын тулд ХДХВ-ийн халдвартай нисгэгч олонд нэр усаа ил болгосон байна.

Жэймс Буш өмнө нь нийтэд ил гарахыг хүсдэггүй байсан ба нисгэгч Антони гэх нэрээр Твиттерт өөрийн түүхээ хуваалцсан байна.

31 настай нисгэгч маань өөрийн түүхийг нийтэд зарлан ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийг тойрсон сөрөг ойлголтыг арилгахаар шийдсэн гэдгээ хэлсэн юм. Тэрээр нисгэгчийн академид эрүүл мэндийн сертификат байхгүй гэх үндэслэлээр суралцаж чадахгүй байсан ч Иргэний нисэхийн газар энэхүү дүрмийг эцэстээ өөрчилсөн юм. Жэймс 11-р сараас хойш Логанайр сургалтын ахмадтай хамт нисэж сургалтаа дуусаад Гласговийн нисэх онгоцны буудлаас Эмбраир 145 гэх тийрэлтэт хөдөлгүүрийн онгоц жолоодож байгаа юм байна.

"Тэрээр Европ-д ХДХВ-тэй амьдарч буй анхны нисгэгч болж буй юм."

“Катч 22” дүрмийн дагуу ХДХВ-ийн халдвартай хүн нисгэгчийн академид суралцаж болохгүй байсан байна. Шалтгаан нь нислэгийн үеэр бие нь муудах аюулаас сэргийлэх гэнэ. Энэхүү дүрэмд бас чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулдаг байна.

Жэймс 5 жилийн өмнө ХДХВ-ийн халдвар авсан ба тэр үед аль хэзээний хувийн нисгэгчийн лицензээ авсан байсан юм. Мөн тэрээр Ретровирусийн эсрэг эмчилгээ амжилттай хийлгэж байгаан байна. CАА нь уг дүрмийг өөрчлөхдөө хамгийн нааштай байдлаар өөрчилсөн хэмээн хэлсэн юм.

“Тэрээр бага байхаасаа нисгэгч болох мөрөөдөлтэй байсан ба 15 настайгаасаа эхлэн нисэж эхлэжээ. Энэ нь зөвхөн миний асуудал биш юм. ХДХВ-тэй ч мөрөөдлөө биелүүлж нисгэгч болж болдог гэдгийг би бусдад харуулан үлгэр дурайлал болохыг хүссэн юм.

Ретровирусийн эсрэг эмчилгээний тусламжтайгаар ХДХВ-тэй хүмүүс энгийн хүмүүсийн дундаж насжилттай адил наслах болсон. Энэ эмчилгээ нь хүний биеийн дархлааны системрүү дайрдаг вирусийн хүчийг багасгадаг юм. Одоо үед ХДХВ-ийн халдвартай амьдрах нь 1980 болон 1990 онуудад байсан шиг байхаа больсон.

ХДХВ-тэй амьдарч буй хүмүүсийн хувьд вирустэй байх нь тэдний хувьд мөрөөдөлдөө хүрэх саад тодгорынх нь нэг нь биш байгаасай, хэн болохыг хүсэж байна тэрэндээ хүрээсэй.” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BBC NEWS

Сэтгэгдэл бичих