БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хурлын илтгэл хүлээн авах заавар
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний
3-р хурлын илтгэл хүлээн авах заавар
Зорилго: Монгол улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагуудын БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааг сурталчлах, тэдгээрийн үр дүнг түгээх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг ашиглах
Хурлын зохион байгуулагч: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны алба, АШУҮИС-ийн АУС-ийн халдварт өвчин судлалын тэнхим, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг, Залуус эрүүл мэндийн төв
Хурал зохион байгуулагдах хугацаа: 2022 оны 12-р сарын 20-ны өдөр
Хурал зохион байгуулагдах хэлбэр: Танхим болон цахим хосолсон хэлбэр
Илтгэлийн хураангуй ирүүлэх хугацаа: 2022 оны 12-р сарын 11-ны Даваа гаригийн 17.00 цаг хүртэл
Илтгэлийн хураангуй хүлээж авах: Илтгэлийн хураангуйг заасан хугацааны дотор jdavaalkham@gmail.com, nyamtsengel@mnums.edu.mn хаягаар хүлээж авна.
Хуралд илтгэлийг хэлэлцүүлэх хэлбэр: Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр ирүүлсэн илтгэлийг 2022 оны 12-р сарын 13-ны өдөр шүүгчдийн зөвлөл хэлэлцэж шалгарсан 12 илтгэлийг аман илтгэл хэлбэрээр хэлэлцүүлнэ. Хуралдаанаас 2 шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулна.
Хэвлэн нийтлүүлэх: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хуралд ирүүлсэн илтгэл Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 2023 оны 2-р дугаарт нийтлүүлэх эрхтэй болно.
Бүтээлд тавигдах шаардлага
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:
1. Илтгэлийн хураангуйг А4 цаасны 3 нүүрнээс хэтрүүлэлгүй, Times New Roman
фонтоор:
- Үндэслэл
- Зорилго
- Материал, арга зүй,
- Үр дүн,
- Дүгнэлт гэсэн хэсгүүдийг багтаан Windows Word-2010 буюу түүнээс өмнөх программ ашиглан Монгол хэл дээр бэлтгэнэ. Хураангуй нь бүх талаас 2 см зайтай байна.
2. Хураангуйн гарчиг нь Sentence, үсгийн хэмжээ 12, Bold хэлбэрээр бичнэ.
3. Гарчигийн дор судлаачдын нэрс, харъяа байгууллагын нэрсийг үсгийн хэмжээ 9,
Italic хэлбэрээр бичнэ;
4. Судлаачдын нэрсийн төгсгөлд харъяа байгууллагыг тодорхойлох зүүлт бичнэ.
Жишээ нь: Г.Хишигдэлгэр 1, В.Нямцэнгэл 2 ..... гэх мэтээр;
5. Харъяа байгууллагын нэрийг бүтэн нэрээр, Italic фонтоор зүүлтний дарааллын
дагуу, нэр бүрийг шинэ мөрнөөс бичнэ (Жишээ нь: 1 Анагаахын Шинжлэх Ухааны
Үндэсний Их Сургууль, 2 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 3 Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг...гэх мэтээр)
6. Илтгэгчийн e-mail хаягийг холбогдох утасны дугаарын хамт бичнэ;
7. Хураангуйн үндсэн бичлэгийг Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, Regular, мөр хоорондын зай single, 2 талаасаа тэнцүүлсэн буюу justified загвараар бичнэ;
8. Илтгэлийн хураангуйд хүснэгт, график, зураг оруулахгүй болохыг анхаарна уу!!!
9. Хураангуйн word file-ын нэр: криллээр Илтгэгчийн нэр, доогуур зураас, гарчигийн эхний гурван үгийг бичиж ирүүлнэ үү!!!
Бусад шаардлага:
1. Аман илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан бол илтгэх хугацаа 8 мин.
2. Өөр эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэгдээгүй байх









Сэтгэгдэл бичих