ХДХВ-ийн халдвартай нас ахиж буй хүмүүсийн зовлон
Дундаж болон ахимаг насны
ХДХВ-ийн халдвартай амьдарч буй эрчүүд ХДХВ-н халдваргүй эрчүүдтэй харьцуулахад
биеийн хувьд сул дорой байх байдал нь хоёр дахин их байна. Судлаачид басхүү
ХДХВ-н халдвартай амьдарч буй илүү өргөн бүсэлхийтэй эрчүүд бэлхүүсний тойрог
багатай эрчүүдтэй харьцуулахад сул дорой байдалд илүү өртөмтгий байгааг тогтоожээ.
Сул дорой байдлын хам шинжид ядаргаа, бие махбодын сулрал, биеийн хөдөлгөөн
багасах ба хүсээгүй байдлаар жин хасах мэт багтдаг хэмээн Жон Хопкинсийн эрүүл
мэндийн сургуулийн судлаач Чиан-Ли Шуэ мэдээллээ.
ХДХВ-ийн халдвартай хүмүүс ерөнхийдөө халдваргүй хүмүүсийг бодвол
харьцангуй өөр байдаг боловч энэ судалгааны цаана эрэгтэйчүүдийн дунд
хөгшрөлтийн ялгаатай байдлыг үнэлэхэд чиглэсэн.
Судалгаанд нийт 399 эрчүүд, үүнээс 200 нь ХДХВ-н халдваргүй 199 нь ХДХВ-н
халдвартай байсан ба 50-с 69 насны хооронд байжээ. Сул дорой байдлын хам шинжид
өртсөн эрчүүдийн тоо ХДХВ-н халдвартай эрчүүдийн хувьд 2 дахин илүү байжээ –
8%-тай харьцуулахад 16% байжээ. ХДХВ-ийн халдвартай бүх хүмүүс ретровирусийн
эсрэг эм хэрэглэж, ихэнх нь дархлаажсан байна.
Мөн сул доройтолтой холбоотой эрсдэлт хүчин зүйлсийг гэдэсний булчингийн
массыг алдах, ихэвчлэн карбрени буюу остеопорозын улмаас хэвлийн судасны
тархины алдагдал орно.
Мөн сул доройтолтой холбоотой эрсдэлт хүчин зүйлсэд хэвлийн таргалалт болон
ясны булчингийн масс алдагдах багтдаг ба энэ нь ихэвчлэн карбрени буюу
остеопорозын улмаас үүддэг байна. Судлаачид биеийн бүтцийн массын индекс,
бүсэлхийн тойрог, ясны нягтрал зэрэг биеийн бүтцийг үнэлсэн. Гэвч эрсдэлт хүчин
зүйлүүд нь ХДХВ-н статустай холбоотой байгаагүй.
Судлаачид сул доройтлыг ХДХВ-н халдвартай амьдарч буй хүмүүсийн хувьд гол
анхаарал хандуулах ёстой зүйл гэж үзэж байна. Энэ нь ясны нягтралын болон
булчингийн массын багасалттай холбоотой ба даамжирсан тохиолдолд өдөр тутмын
ажил үүргээ гүйцэтгэхэд ч саад болно. Сул доройтол нь хэвлийн таргалалтаас
үүсэх боломжтой боловч шинж чанарт нь жингийн алдагдал багтдаг. Басхүү ядрал,
алхалтын хурд удаашрах болон бяр чадал багасах шинж чанарууд илрэнэ. Сул дорой
байдал болон ХДХВ-н халдвартай амьдарч буй эрчүүдийн биеийн бүтцийн хамааралтай
байдал нь одоо болтол ойлгогдоогүй байгаа. Сүүлийн хэдэн жилүүдэд биеийн сул
дорой байдал нь ХДХВ-тэй хэрхэн холбогддог байдлыг илрүүлэхийн тулд хэд хэдэн
судалгааг үргэлжлүүлсээр байна.
ХДХВ-н халдвартай амьдарч буй эрчүүд сул дорой байдлаас сэргийлэх боломжууд
бий ба үүний нэг нь Д Витамины тогтвортой хэрэглээ. Гэвч өөрийнхөө төлөө хийж
болох хамгийн чухал зүйл нь ХДХВ-тэй холбоотой ясны нягтаршил багасах болон
үүнтэй хамааралтай асуудлуудын талаар ойлголттой байх юм.
Ясны булчингийн массын алдагдал нь ХДХВ-н халдвартай амьдарч буй эрчүүдийн
бас нэг анхаарлаа хандуулах зүйлүүдийн нэг. Хэвлийн таргалалт, ясны булчигийн
массын алдагдал нь ХДХВ-н халдвартай болон халдваргүй хүмүүсийн хувьд сул
доройтлын үүсгэх шалтгаан болдгийг судлаачид тогтоожээ. Эдгээр биеийн бүтцийн
үзүүлэлтүүдийг үнэлэх нь эмнэлгийн орчинд сул доройтлыг илрүүлэхэд тусална.
ХДХВ-ийн байнгын үрэвслийн үр нөлөө нь дунд болон ахимаг насны эрчүүдийн
хувьд сул доройтлыг үүсгэж буй бас нэгэн шалтгаан юм. Өөрийн хэвлийн таргалалт
болон идэж буй хүнсэндээ анхаарах нь сул доройтлын асуудлаас цаашид сэргийлэх
бас нэгэн боломж юм.
Эх сурвалж: https://www.hivplusmag.com/treatment/2018/11/07/growing-pains-come-aging-hiv
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих