Раян Хаяни: “Хөгжлийн бэрхшээлтэй бусад ЛГБТ хүмүүст үлгэр дууриал болохыг хүсдэг”
Раян Хаяни: “Хөгжлийн бэрхшээлтэй
бусад ЛГБТ хүмүүст үлгэр дууриал болохыг хүсдэг”
Жирийн эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдээ бусад хүүхдээс илүү их асарч халамжлах үүрэг хүлээдэг гэж
бодохоор бусдад гадуурхагдах айдас хоёр дахин нэмэгддэг.” хэмээн Раян Хаяни
хэлсэн юм. 17 настай, транс эрэгтэй, бисексуаль тэрээр өөрийн хайртай хүмүүстээ
зөвхөн өөрийн бэлгийн чиг баримжааны талаар хэлэхээс гадна, хүйсийн баримжаа
илэрхийлэмжээрээ ч “ком-аут” хийх шаардлагатай болсон байна.
Раяны хэлснээр өсвөр насандаа “охин” гэж ангилагддаг байсан ч
тэрээр хэлэхдээ “надад хэзээ ч эмэгтэйлэг мэдрэмж төрж байгаагүй” гэжээ.
“Манай ээж намайг бага
байхад охидын маш хөөрхөн даашинзуудыг өмсүүлэх гэж оролддог ч надад тэр үед
үнэхээр тухгүй мэдрэмж төрж өмсөхөөс татгалздаг байснаа санадаг. Намайг хүмүүс
шууд л “Томбоё” гэх ангилалруу оруулдаг байлаа. Харин өсч том болохын хэрээр би энэ
үгэнд улам дургүй болсон.” хэмээн маш ховор
тархины гурвалсан шатлалт саажилттай төстэй ч өдийг хүртэл онош нь тодорхойгүй
хөгжлийн бэрхшээлтэй төрсөн Раян хэлсэн байна.
“Энэ бол зүгээр л нэг
үе. Чи бол Томбоё. Удахгүй том болохоороо зүгээр болчихно” гэдэг үгс бол Раяны
өсвөр насандаа байнга сондог байсан
зүйлс.
“Яг үнэнээ хэлэхэд, би
жоохон байхдаа тэдний яриад байгаа “энэ нэг үе” гэж юу болохыг огт мэддэггүй
байсан. Ямартай ч энэ бол зүгээр л нэг үе биш. “Энэ” бол би, үүнийг би яагаад ч
өөрчилж чадахгүй гэдгээ л мэддэг байсан” гэж тэр хэлжээ.
Раян өсч том болохын хэрээр түүний
мэдрэмжийг илэрхийлэх үг бол “транс” юм байна гэдгийг олж мэдсэн байна. Энэ нь
тухайн хүн төрсөн хүйсээсээ эсрэгээр мэдрэх мэдрэмж ба энэ нь бэлгийн чиг
баримжаатай ямар ч холбоогүй асуудал юм. Гэхдээ эхлээд тэр бисексуаль гэдгээрээ
ком-аут хийх шаардлагатай байлаа.
“Би 15 настай байхдаа
аяндаа л бисексуал гэдгээ хэлчихсэн. Эхлээд би эгч нартаа хэлсэн, дараа нь
найзууддаа. Энэ бол тэдэнд тийм ч шоконд ормоор мэдээ байгаагүй,
бас тэд үүнийг их сайнаар хүлээж авсан. Аав ээждээ би яг бисексуал гэж хэлээгүй, зүгээр
нэг л өдөр миний гэртээ авч ирэх хүн эрэгтэй, эмэгтэй аль нь ч байж магадгүй
талаар л ярилцсан. Эхэндээ тэдэнд энэ нь хэцүү байсан, гэхдээ аяндаа зүгээр
болчихсон. Ээж маань надаас “чи тэгээд яг алийг нь илүү сонирхдог вэ?” гэж
байнга асуудаг, харин аав бол “тэнэгхэн охин минь өөрийгөө нэг л ойлгохгүй
байна аа” л гэж хэлдэг.
Энэ бүхний дараа ч
Раяны мэдрэмж төөрөлдсөн хэвээр байлаа. Өөрийн бэлгийн чиг баримжааны талаар
нээлттэй болсон ч, үлгэр жишээ авах хүн үгүй түүнд өөрийгөө мэдрэх мэдрэмжид
бас нэгэн өөр зүйл байсаар л байжээ.
“Би анх трансжендэр гэдэг үгийг сонсоод нөгөөл нэг хуучны эсрэг
хүйстнийхээ хувцсыг өмсөгчид, lady boy-ууд гэсэн бодол толгойд шууд орж ирсэн. Надад үлгэр
дуудриал үзүүлэх хэн ч байгаагүй юм.” гэж тэр хэлжээ. Үүнээс болж Раян сэтгэл
гутралд орж, оюун санааны хувьд улаан туг өргөн туйлдсан
байгааг нь түүний эгч нь анзаарчээ. Эгчийнхээ тусламжтайгаар Раян төрөлхийн
хүйс нь өөрийнх нь дотроо мэдэрч буй хүйстэй нь огт таарахгүй байгаа гэдгийг
тэр олж мэджээ.
“Би эгчээсээ шууд л
“Та Раян (эрэгтэй нэр) гэдэг нэрний талаар юу гэж бодож байна?” гэж асуусан.
Эндээс л бүх зүйл эхэлж, өөрийн мэдрэмжээ бүгдийг нь түүнд ярьсан даа”
Түүний санааг хамгийн
ихээр зовоож байсан зүйл нь түүнийг байнга асран халамжлах үүрэгтэй эцэг эх
хоёр нь яаж хүлээж авах бол гэсэн айдас байжээ. “Би ээжийнхээ урмыг
хугалмааргүй санагдаж байсан, бас аав шиг маань хуучинсаг үзэлтэй хүн энэ
бүхнийг яаж хүлээж авах бол гэдэг нь намайг маш их айлгаж байсан.” “Гэхдээ
эцэстээ энэ бүхэн тийм ч муу байгаагүй ээ. Би нэг л өдөр аяндаа л хэлчихсэн,
бас манай аавын хариу үйлдэл намайг үнэхээр гайхшруулсан шүү. Тэр бүх зүйлийг
тайван сонсож, аяндаа л миний хүү гэж дуудах болсон. Манай эгч Раян гэдэг
нэрэнд дургүй байсныг эс тооцвол гэрийнхэн бүгдээрээ их сайхнаар хүлээж
авсаан.”
Гэсэн ч Раяны өөрийгөө
хүлээн зөвшөөрөх аян дуусах болоогүй байна. Тэр бисексуал байхаас гадна, түүний
хөгжлийн бэрхшээлээс болж бусад хүмүүсийн чи
яаж бэлгийн таашаал авдаг
вэ гэсэн гайхшралтай байнга тулгарах болжээ. Тэр транс байдлаараа ком-аут
хийснээс хойш өөрийн бэлгийн чиг баримжаатай зөрчилдөх болсон байна.
Харамсалтай нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТ хүмүүс аль аль нь өсөлт
дэвшилттэй байгаа бас харьцангуй нээлттэй бүлэг ч гэсэн, Раянд тийм ч нээлттэй
хандсангүй.
Раян ЛГБТ олон нийтийн дунд
ялгаварал
гадуурхалт мэдрэв.
“Хоёр олон нийт хоёулаа л бусад
хүмүүсийн утгагүй ухагдахуунтай нүүр тулдаг. Хүмүүс маш хүлцэнгүй хандана, чамд
хүйс, бэлгийн чиг баримжаа, эсвэл хөгжлийн бэрхшээлийн талаар зааварлах гэж
оролдоно. Хүмүүс чиний өөрийн илэрхийлэмжийг дарамт шахалт гэж үзнэ, мөн энэ хоёр
олон нийт өөр,
өөрсдийн эрхийн төлөө тэмцсээр байгаа.” Сүүлийн 4 жилийн хугацаанд Англи улсад
ЛГБТ хүмүүс рүү халдсан халдлагын тоо 80%-иар өссөн ба НҮБ-ээс Англи улсын
засгийн газрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалах тал дээр маш
муу байна гэсэн дүгнэлт хийсэн байна.
“Бидний бэлгийн чиг баримжаа
байнгын л шүүмжлэлийг дагуулдаг. Транс олон нийтийг нийгэм бэлгийн харьцаанд
хэт их ордог хүмүүс гэж ойлгодог. Бидний бэлэг эрхтний талаар хачирхалтай
асуултууд асуух нь энгийн л зүйл гэж хүмүүс үздэг. Транс эмэгтэйчүүдийг
сис-эрэгтэйчүүд зүгээр л нэг бэлгийн дур хүсэл хангах хэрэгсэл гэж хардаг ч
эдгээр сис-эрэгтэйчүүдээсээ хамгийн их ялгаварлан гадуурхалт, гутаан
доромжлолыг амсдаг. Зарим хүмүүсийн хувьд транс эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүйсийн
шилжилтэнд ороогүй л бол тэднийг энгийн эрэгтэй, эмэгтэй хүн гэж авч үздэггүй.”
“Нөгөө талаас авч үзэхэд,
хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа тэргэнцэртэй хүмүүст бэлгийн дур хүсэл
байдаггүй гэж боддог. Зарим хүмүүс бүр үүнийг ойлгох ч үгүй. Сургууль дээр нэг
хүн надад “Чи яахаараа бисексуаль байдаг юм бэ? Чи тэргэнцэртэйшдээ, чи секс ч
хийж чадахгүй биз дээ” гэж хэлсэн. Транс хүмүүс бэлгийн харьцаанд хэт их ордог,
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэтэрхий бага харьцаанд ордог. Ийм болохоор хүмүүс
намайг хайрцаглаж чадахгүй зовдог.”
“Би хэзээ ч өөрийн хөгжлийн
бэрхшээлтэй мөн транссексуал байдлаасаа
ичиж үзээгүй. Би голдуу миний талд байх ёстой ЛГБТКИ олон нийтээс доромж үгстэй
сэтгэгдлүүдийг цахим ертөнц дээр авдаг.”
Иймд Раян өөр шиг нь асуудалд
байгаа хүмүүст туслахыг хүсдэг байна. Тэр одоогоор Визз-Кидз хэмээх
тэргэнцэртэй хүүхдүүдийн тусламжийн байгууллагын гишүүнээр ажиллаж байгаа
бөгөөд бусад хөгжлийн бэрхшээлтэй, ЛГБТ хүмүүст үлгэр дууриал болхыг хичээдэг
байна.
Тэр ирээдүйд хэн ч ком-аут хийх
шаардлагагүй болно гэдэгт итгэдэг.
“Ирээдүйд нэг л өдөр хэн ч
ком-аут хийх шаардлагагүй болох өдөр ирнэ гэдэгт би итгэдэг. Харин оронд нь хэн
бүхэн өөрийн хүслээрээ байхад л болно. Гэхдээ үнэндээ энэ лав миний үед
болохгүй байх. гэхдээ
бид ирээдүйг өөрчлөхийн тулд хангалттай сайн хичээж байгаа тул дараагийн хойч
үед маань илүү хялбар байх болно гэж найдаж байна.”
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих