БИСЕКСУАЛ ХҮМҮҮС ОЮУН САНААНЫ ХЯМРАЛ, СЭТГЭЛ ГУТРАЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙДГИЙГ СУДАЛГААГААР НОТОЛЖЭЭ
бисексуал хүмүүс оюун
санааны хямрал, СЭТГЭЛ гутралд өртөх магадлал
хамгийн өндөр байдгийг судалгаагаар нотолжээ
Стрэйт болон ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүстэй харьцуулахад бисексуал хүмүүс илүү их дарамтанд өртдөг болох нь саяхны судалгаагаар
нотлогдсон байна. Мөн тэд ялгаварлан гадуурхалтад ч
илүү өртдөг болох нь
тогтоогджээ.
Америкийн үндэсний их сургууль энхүү судалгаандаа 18-аас 64
насны, өөрсдийгөө нэгээс олон хүйсийн хүмүүст татагддаг гэж тодорхойлдог 503
хүнийг хамруулжээ.
Судалгаагаар
тэдний бисексуал
бэлгийн чиг баримжаа нь хувийн амьдралд нь хэрхэн нөлөөлдөг
талаар голчлон асуусан байна.
Өмнөх судалгаануудаар бисексуал хүмүүс сэтгэл гутрал,
нойргүйдэл, сэтгэл санааны гүн хямрал, амиа хорлох бодол төрөх зэрэг эрсдэлд
ойрхон байдаг гэдгийг дурдаж байсан бол энэ судалгаанаас үзвэл эдгээр сэтгэл
гутралын шинж тэмдэгүүд нь бисексуал хүмүүс аль ч олон нийтэд хамаарагдаггүйтэй
холбоотой байдгийг
тогтоожээ.
Судалгааг санаачлагч
Итан Мерейш хэлэхдээ “Бисексуал хүмүүс хэд хэдэн тохиолдолд хоёр дахин их
ялгаварлан гадуурхалтад өртдөг ба гетеросексуал олон нийтийн дунд бисексуал
хүмүүс үл үзэгдэгч шиг байж, гологдож, дутуу үнэлэгдэж, ялагаварлан
гадуурхагддаг бол ЛГБТК олон нийтийн дунд ч бисексуал хүмүүсийн эсрэг хандлага
байдаг байна. Ийнхүү тэднийг тусгаарлах, ялгаварлан гадуурхах
нь бисексуал хүмүүс
ганцаардсан, тусгаарлагдсан хүн болоход нөлөөлдөг байна.”
Судалгаанаас үзэхэд
бисексуал хүмүүст тулгардаг энэхүү нийгмийн тусгаарлал нь тэднийг бусдаас
тусламж авах, сэтгэл санаагаа бусадтай хуваалцах
боломжийг
хязгаарладаг байна. ЛГБТК
хүмүүст зориулсан нийгэм сэтгэл зүйн олон төрлийн тусламжийн арга хэрэгслүүд
байдаг ч гэлээ яг бисексуал хүмүүст зориулсан мэдээ мэдээлэл, тусламж зэрэг нь
саадалтай, гацсан байдалтай байдаг нь бисексуал хүмүүсийг төөрөгдөлд оруулж,
оюун ухааны эрүүл байдалд нь нөлөөлдөг байна. Эдгээр нь даамжирч сэтгэл гутралд
оруулж, цаашлаад амиа хорлох талаар бодоход хүргэдэг байна.
Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Мерейш болон
тэдний багийнхны үзэж байгаагаар бисексуал олон нийтийг ЛГБТК олон нийтээс тусад нь авч үзэн, тэдэнд зориулсан тусламж үйлчилгээ,
мэдээ мэдээллийн цогц хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байгааг онцоллоо.
Судалгааны дүгнэлт нь:
“Энэхүү судалгаа нь
бисексуаль хүмүүсийн өдөр тутам нүүр тулдаг онцгой стрессийг ил болгож, тэднийг эрүүл мэнд,
сэтгэл санаа, бие махбодийн хувьд тусламж үйлчилгээ авахад нээлттэй болгоход
туслах чухал сэдвийг хөндсөн судалгаа боллоо.”
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих