WAD2023
ОЛОН НИЙТИЙН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖЬЕ!
ДЭЛХИЙН ДОХ-ЫН ӨДӨР 2023
Олон нийтийн манлайллыг дэмжсэнээр дэлхий дахинд ДОХ-ын
халдварыг үгүй болгох боломжтой юм. ХДХВ-ийн халдвартай амьдарч буй олон нийт болон өндөр
эрсдэлд байгаа олон нийтийг төлөөлөх байгууллагууд нь ХДХВ-ийн эсрэг
хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүн эгнээнд байдаг.
Олон нийтийн байгууллагууд нь эрсдэл бүлгийн хүн амыг хүнийг
эрхэмлэсэн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбож тэдний итгэлийг олох, цаашлаад
эрүүл мэндийн үйлчилгээнд нь хяналт тавих, засаж залруулахад шинэ санаачлага
гарган хувь нэмрээ оруулах мөн алдаа дутагдалд хариуцлага тооцох байдлаар
ажилладаг.
Гэвч олон нийтийн манлайллын эсрэг асуудлууд олон байна. Жишээ
нь санхүүгийн хомсдол байдал, бодлого зохицуулалтын саад, хүчин чадлын
хязгаарлагдмал байдал, эрсдэл бүлгийн хүн амын хүний эрхийн асуудал болон
иргэний нийгмийн ял шийтгэл гэх мэт асуудлууд нь ХДХВ-ийн халдварас урьдчилан
сэргийлэх, эмчлэх үйлчилгээний ахиц дэвшилд саад учруулж байна.
Хэрвээ эдгээр асуудлуудыг шийдэж чадвал, олон нийтэд
түшиглэсэн байгууллагууд нь Дэлхийн хэмжээнд ХДХВ-ийн эсрэг хариу арга хэмжээ
авахад цаашлаад ХДХВ-ийн халдварийг зогсооход илүү их түлхэц болно.
ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр бол олон нийтийн ололт
амжилтыг тэмдэглэх баяраас илүү олон нийтийг манлайлах үүргээ гүйцэтгэхэд нь
идэвхжүүлэх, дэмжих үйл ажиллагааны уриалга юм. 2023 онд ДОХ-той тэмцэх дэлхийн
өдөр ХДХВ-ийн халдварыг зогсооход чухал хувь нэмрийг оруулах олон нийтийн
манлайлалын бүрэн чадавхийг нээхэд анхаарах болно.
· Олон нийтийн манлайлалын үүргийг
ХДХВ-ийн халдвартай тэмцэх бүх төлөвлөгөө, хөтөлбөр, тэдгээрийг боловсруулах,
төсөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ
үнэлгээ хийхэд гол цөм болгох шаардлагатай. “Бидэнгүйгээр
бидний тухай хэлэлцэхгүй”
·
Олон нийтийн манлайлалын үүргийг
хэрэгжүүлэхэд бүрэн найдвартай санхүүжүүлж, шаардлагатй цар хүрээг нэмэгдүүлэх,
зохих ёсоор дэмжиж урамшуулах шаардлагатай. /ХДХВ-ийн халдварыг зогсоохгүй байх
нь зогсоох ажилаас их зардалтай/
·
ХДХВ-ийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлэх, эрсдэл бүлгийн хүн амын иргэний нийгмийн орон зайг
бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад олон нийтийн манлайллыг идэвхжүүлэхэд тулгарч
буй асуудлуудыг арилгахын тулд хууль зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай
байна. Энэ алхам нь цаашлаад дэлхийн ДОХ-ын эсрэг авч буй хариу арга хэмжээнд
ахиц болох юм.
Олон
нийтийн байгууллагууд нь дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийн үйл ажиллагааг удирдан
зохион байгуулж байгаа багаад олон нийтийн хэрэгцээнд тохируулан өнгө төрх,
зохион байгуулах арга барилаа өөрчилсөөр байна.
Нэгдсэн Үндэсний байгууллагын цахим сүлжээнд хуваалцсан зураг
бичлэгүүдээс үйл ажиллагааны талаарх мэдээллийг авахаас гадна олон нийтийн
манлайллыг уриалж байгааг харах боломжтой.
Өөрчлөлт цагийн эрхээр биш бидний хичээл зүтгэлээс
шалтгаалах учир “Олон нийтийн
манлайлалыг дэмжье” өдөрлөг нь нэг
өдөр болоод өнгөрөх бус цаашдийн үйл ажиллагаа бүхний тэргүүн эгнээнд байх юм.
ХДХВ-ийн халдварыг зогсоох боломжтой гэдгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагийн ерөнхий захирал цохон тэмдэглэжээ. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд олон нийтийн манлайлал чухал юм.
Эх сурвалж: https://www.unaids.org/en/2023-world-aids-day?fbclid=IwAR3Ki_7TRsXb_wyNVuY4_GTcp8ASV_E2319l7-aqVyNaq95hYR1FYN4lRr4
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих