Дэлхийн ихэнх улсад ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын өвчлөл гей, бисексуал эрэгтэйчүүдийн дунд тархалт ихтэй байсаар ирсэн. 2000 оны
эхэн үеэс Монгол улсад ХДХВ-ийн
халдвар тухайн бүлгийн дундаас
оношлогдож эхэлсэн учраас урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэх санаачлага олон улсын
байгууллагуудын дэмжлэгээр эхэлсэн. Гей, бисексуал эрэгтэйчүүдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, тэдний оролцоог
нэмэгдүүлэх, бэлгэвчийн зөв зохистой
хэрэглээг сурталчлах, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэх, ялгаварлан гадуурхалтыг
бууруулах санаачлагуудын хүрээнд ДОХ-той тэмцэх
Үндэсний сан (ДТҮС)-гийн захирал Х.Энхжаргал, Ц.Пүрэвжав
(Тэргүүн), Б.Хүрэлбат (Гүйцэтгэх захирал), Т.Энхбаяр (ХОА), Г.Эрдэнэтуяа (ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны Их Эмч),
Ш.Галбадрах (ДТҮС-ийн төслийн ажилтан) нар үүсгэн байгуулж, 2003 оны
04-р сарын 28-нд албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг
авч байсан.
Өнөөдрийн байдлаар “Залуус
эрүүл мэнд төв” ТББ байгууллага нь нийт 50 үндсэн, хагас цагийн ажилтан, эмч, мэргэжилтнүүд
болон сайн дурын идэвхтнүүдтэйгээр Улаанбаатар хот болон Дархан-уул, Орхон
аймгуудад салбар төвүүдээр дамжуулан эрсдэлт бүлгийн хүн амд тусламж үйлчилгээ
үзүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сан болон бусад олон улсын судалгаа, шинжилгээний байгууллага, сангууд, элчин сайдын яамдууд, НҮБ зэрэг олон байгууллагуудын дэмжлэгээр, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Аймаг, Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газруудтай хамтран ажилласаар байна.