
IDAHOBIT -ийн түүх /5-р сарын 17/
IDAHOBIT -ийн түүх /5-р сарын 17/
1. IDAHOBIT
гэж юу вэ?
IDAHOBIT нь 1990 оны 5-р сарын 17-ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ижил хүйсийн бэлгийн
чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл нь өвчин эмгэг биш юм гэдгийг хүлээн зөвшөөрч
өвчний ангиллаас хассан түүхэн чухал ач холбогдолтой өдөр юм.
ЛГБТИК+ олон нийт
бид тэгш байдлын төлөөх тэмцлийн хүрээнд олж авсан IDAHOBIT болон бусад амжилтуудыг
өнөөдөр тэмдэглэж байгаа боловч бодит байдал дээр бид эдгээр
амжилтуудад түүхэн цаг хугацааны хувьд дөнгөж саяхан л хүрж байгаа нь
харамсалтай.
1978 онд Австрали улсын Сидней хотод хамгийн анх бахархлын өдрийн жагсаалыг Mardi Gras багт наадмын үеэр зохион байгуулсан боловч хууль хүчний байгууллагын хүчтэй эсэргүүцэл, хүчирхийлэлтэй тулгарч байжээ. Тус жагсаалд оролцсон ЛГБТИК+ олон нийтийг цагдаагын хорих ангид аваачин зодож, нэрсийг нь Sydney Morning Herald сэтгүүлд нийтлэдэг байжээ. Тус сэтгүүлийн газар нь анхны бахархлын өдрийн жагсаалд оролцсон 500 гаруй олон нийтийн нэр, нас болон мэргэжлийг нь хэвлэн тарааж байжээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийг сонинд зарлах нь тухайн үеийн соёл байсан гэж Guardian cэтгүүл нийтлэлдээ бичжээ.
Харин Sydney Morning Herald нийтлэлийн газар
нь 2016 онд энэ үйлдэлдээ олон нийтээс уучлалт хүсэж нийтлэл гаргасан байна.
Австрали улсын Тasmania хот нь хамгийн сүүлд
буюу 1997 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллийг гэмт
хэрэг гэж үзэхээ зогсоожээ. Өнөөдрийн Австрали улсад амьдарч буй нийт хүн амын
ихэнх нь ЛГБТИК+ олон нийт байх нь хууль бус байсан цаг мөчид амьд
байсан.
ЛГБТИК+ олон нийтийн
гэрлэлтийн тэгш эрхийн асуудлаар бүх нийтийн санал
асуулга 2017 зохион байгуулагджээ. Хэдий гэрлэх эрх батлагдсан ч 38.4% Австраличууд буюу 4.8 сая хүн ам
эсрэг байр суурьтай байсан юм.
Хамгийн анхний IDAHOBIT нь 2005 онд зохион байгуулагдсан ба
өнөөдөр олон сая хүн хүлээн зөвшөөрч дэлхий даяар тэмдэглэн өнгөрөөдөг өдөр
болжээ. Цаг хугацааны явцад IDAHOBIT тэмдэглэх байдал нь өөрчлөгдөж байгаа
хэдий ч зорилго нь үргэлж хэвээрээ юм. Бидний зорилго бол тэмцлийнхээ үр
дүнд олсон ололт, амжилтуудаа тэмдэглэхийнхээ зэрэгцээ өнөөдрийг хүртэл ЛГБТИК+ олон нийтэд тулгардаг ялгаварлан гадуурхалт, гутаан
доромжлолын талаарх ойлголтыг бусдад нэмэгдүүлэх юм.
2. IDAHOBIT
юу гэсэн үг вэ?
2005 онд төрсөн өдрөөсөө хойш IDAHOBIT
нь дэлхийн өнцөг булан бүрт шинэ нэр болон утгыг агуулан тархсан.
2005 – IDAHO, International
Day Against Homophobia буюу ОЛОН УЛСЫН ГОМОФОБИ ЭСРЭГ ӨДӨР.
2011 –IDAHOT болон
шинэчлэгдсэн, International Day Against Homophobia and Transphobia буюу ОЛОН
УЛСЫН ГОМОФОБИ болон ТРАНСФОБИ ЭСРЭГ ӨДӨР.
2018 – IDAHOBIT болон
шинэчлэгдсэн, International Day Against Homophobia, Biphobia, Intersex
Discrimination and Transphobia буюу ОЛОН УЛСЫН ГОМОФОБИ, БИФОБИ, ИНТЕРСЕКС
хүмүүсийг ялгаварлан гадуурхах болон ТРАНСФОБИ ЭСРЭГ ӨДӨР.
2022 - IDAHOBIT нь ЛГБТИК+ олон нийтийн ялгаварлан гадуурхалт, гутаан
доромжлолийн эсрэг өдөртөй холбох болсон ба ЛЕСБИ, КҮИЙР болон АСЕКСУАЛ
хүмүүсийг онцлон оруулжээ.
Та бүхэн дээрх нэршлийн алийг нь ч
ашиглаж болно - бүгд
зөв. Та хүсвэл хамгийн сүүлд шинэчлэгдсэн нэршлийг ч ашиглаж болно эсвэл зүгээр
л IDAHOBIT гэхэд л болно.
3.
IDAHOBIT яагаад чухал вэ? Ялангуяа өнөөдрийн нөхцөл байдалд.
ЛГБТИК+ олон нийтийн
хүний эрхийн талаарх хөдөлгөөнүүд эрчимжиж байгаа нь дэлхий даяар ЛГБТИК+ олон нийтийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох
явдал байсаар байна гэсэн үг. Энэ нь Австрали улсын хувьд ч мөн ялгаагүй байна.
1.
ЛГБТИК+ олон нийтийн
68% нь ажлийн
байран дээрээ come out хийгээгүй
2.
ЛГБТИК+ өсвөр насныхны
гурван хүн тутмын хоёр нь ижил хүйсийн бэлгийн чиг
баримжаа, хүйсийн илэрхийллээс болоод хүчирхийлэлд өртсөн байна.
3. Австрали улсын ЛГБТИК+ олон нийтийн 35% нь сүүлийн 12 сард зүй бусаар доромжлуулж аман хүчирхийлэлд өртсөн байна.
4. Энэ жил IDAHOBIT хамтдаа тэмдэглэж нэгдэцгээе.
Жил бүр дэлхий даяар сая сая хүмүүс IDAHOBIT
-д оролцож, ялгаварлан гадуурхалтаас
ангид ертөнцийг бүтээдэг. Үүнд та ч гэсэн хувь нэмрээ оруулаарай.
Энэ жилийн уриа “The power of communities”
Эх сурвалж: https://www.idahobit.org.au/news/the-history-of-IDAHOBIT-may-17
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих