
Судалгаанд хамрагдахыг урьж байна
Судалгаанд хамрагдахыг
урьж байна
“Эрсдэлт бүлгийн хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын хялбаршуулсан тандалт cудалгаа” Залуус эрүүл мэнд төв дээр 2025 оны 10 дугаар сарын 06-наас 11 дүгээр сарын 30-ны хугацаанд зохион байгуулагдаж байна.
Энэхүү судалгааны зорилго нь Монголд гей, бисекс эрэгтэйчүүд,
трансжендэр эмэгтэйчүүд, бэлгийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн дундах ХДХВ
болон тэмбүүгийн халдварын тархалтыг тодорхойлох, халдварт өртөх эрсдэлд хүргэдэг зан үйлийг ойлгож мэдэх, өмнөх
судалгаатай харьцуулахад ямар нэг өөрчлөлт гарч
буй эсэхийг харьцуулахад оршино. Энэ мэдээлэл нь цаашид бидний эрүүл
мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай болгоход туслах юм.
Судалгаанд хэрхэн хамрагдах вэ?
Та
судалгаанд өөрийн хүсэлтээр эсвэл хэн нэгний санал болгосны дагуу сайн дурын
үндсэн дээр Залуус эрүүл мэнд төв дээр болон явуулын судалгааны багаар
дамжуулан эсвэл онлайнаар хамрагдах боломжтой.
Судалгаанд хамрагдах үйл явцыг танд
тайлбарлая.
Юуны түрүүнд та судалгааны дэлгэрэнгүй
мэдээлэлтэй танилцаж, судалгаанд сайн дураар оролцох зөвшөөрлөө өгнө. Түүний дараа цөөн хэдэн шалгуураар таныг
судалгаанд орж болох эсэхийг нягтлах болно.
Шинжилгээ: Зөвшөөрөл өгсний дараа таны хурууны өндөгнөөс бага хэмжээний
цус авч, түргэвчилсэн оношлуураар ХДХВ болон тэмбүүгийн шинжилгээ хийнэ. Хэрэв
хариу нь эерэг эсвэл эргэлзээтэй гарвал баталгаажуулахын тулд нэмэлтээр цусны
сорьц авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нэр хаяггүй илгээнэ. Шинжилгээ
болон бүх материалд таны нэр бичигдэхгүй, зөвхөн код ашиглах тул тухайн
шинжилгээг хэн гэдэг хүнээс авсныг судалгааны баг болон ХӨСҮТ-ийн эмч нар мэдэх
боломжгүй бөгөөд нууцыг чанд хадгална. Хэрэв та өөрөө хүсвэл хариугаа авч болох
ба нууц хадгалсан байдлаар хариу авах хэд хэдэн боломжоос сонголт хийх юм.
Ярилцлага: Шинжилгээ өгсний дараа таны нэр хаягийг мэдэхгүй хөндлөнгийн
ярилцагчтай ойролцоогоор 15-20 минут ярилцана. Энэ үед таны нас, амьдралын
нөхцөл байдал, бэлгийн амьдралын талаар, ХДХВ-ийн халдварын талаарх
мэдлэг болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ авч байсан талаарх асуулт
асууна. Та аль нэг асуултад хариулахаас татгалзах, алгасах эрхтэй.
Ö
Нөхөн
төлбөр: Шинжилгээ
өгч, ярилцлагаа дуусгасан тохиолдолд танд нөхөн олговор болох 30,000₮
олгоно. Хэрэв та зөвхөн ярилцлага өгөөд
шинжилгээнд орохгүй байх сонголт хийвэл 10,000₮
нөхөн олговор авах юм. Харин ярилцлаганд орохоос татгалзах нь
судалгаанд орохоос татгалзсан гэсэн үг тул ямар ч урамшуулал олгогдохгүй
болохыг анхаарна уу.
Судалгаанд хамрагдсанаар танд ямар ач холбогдолтой вэ?
Ö
Та
өөрийн ХДХВ болон тэмбүүгийн халдвартай эсэх, мөн эрсдэлтэй эсэхээ мэдэх
боломжтой. Энэ мэдээллийг мэдэх
нь цаг алдахгүй эмчилгээнд хамрагдаж, цаашид эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг
өөртөө бүрдүүлж буй хэрэг юм. Та өөрийн
эрүүл мэндийг хамгаалж, өөртөө анхаарал
тавьж байгаагийн нэг илрэл гэсэн үг.
Ö
Судалгаанд оролцож буй хүн бүр өрийн найз
нөхөд, гэр бүл, цаашлаад Монгол улсын
хүн амыг ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалахад чухал хэрэгтэй
мэдээллийг гаргахад хувь нэмрээ оруулж буй чимээгүй баатрууд билээ.
Судалгааны ёс зүй, хүний эрхийн тухайд
Уг судалгааг Эрүүл мэндийн яамны Анагаах
ухааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрөлтэйгээр хийж байна.
Судалгаанд
ажиллаж буй бүх ажилчид нь судалгааны ёс зүй, хүний эрх, жендэрийн агуулгаар
сургалтанд хамрагдсан, өмнө нь гей, бисекс эрэгтэйчүүд, трансжендэр
эмэгтэйчүүд, бэлгийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдтэй харилцаж байсан
туршлагатай, онцлог хэрэгцээг ойлгодог хүмүүс юм.
Ö
Судалгаанд
оролцох эсэхээ та өөрөө шийднэ. Хүссэн үедээ оролцохоос татгалзах, эсвэл
асуултад хариулахгүй байх эрхтэй.
Ö
Таны
өгсөн бүх мэдээллийн нууцлалыг хангаж, зөвхөн судалгааны зорилгоор ашиглана.
Ö
Судалгааны
явцад танд ямар нэг сэтгэл зүйн дарамт, стресс үүссэн тохиолдолд үнэ төлбөргүй
зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.
Ö
Судалгаанд
оролцсоноор таны хууль ёсны эрх хязгаарлагдахгүй.
ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ТЭВЧЭЭРТЭЙ УНШСАН ТАНД
БАЯРЛАЛАА.
Шийдвэр гаргаад энэхүү судалгаанд
оролцоно гэж найдаж байна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих