Бэлгийн үү гэж юу вэ?
Хүний папиломийн вирусээр үүсгэгдэж бэлэг эрхтэн, хошного орчимд ургацаг гарах шинжээр илэрдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Хүний папиломийн вирусийн 100 гаруй хэв шинж тогтоогдсноос 30 гаруй нь шээс бэлгийн замын халдвар үүсгэх эрсдэлтэй байдаг.
Илрэх шинж тэмдэг
- Халдвар авснаас хойш 3-8 сарын дараа шинж тэмдэг илэрч болно
- Ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илрэхгүй
- Бэлгийн үүний хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөх, загатнах зэрэг шинж илрэх
- Бэлэг эрхтэн хошного орчимд бүдэг ягаанаас тод улаан өнгөтэй, нарийн суурьтай тахианы залаа буюу цэцэгт байцаатай төстэй ургацагт тууралт гарах
Хүндрэл үр дагавар
- Зарим хэв шинж нь хавдар үүсгэх /залгиур улаан хоолойн хавдар эрэгтэйд бэлэг эрхтний хавдар,эмэгтэйд умайн хүзүүний хавдар/
- Цус алдах
- Том хэмжээний ургацаг нь төрөх зам хошногийг хаах
hjhj
2 жилийн өмнөdsdsjl