Шулуун гэдэсний эрүүл мэнд
Шулуун гэдэсний анатоми, БЗДХ,
Шулуун гэдэсний эрүүл мэнд, Шулуун гэдэсний хорт хавдрын тухай ерөнхий тойм
Шулуун гэдэс нь (шулуун гэдэсний сувгийн нээлт) өтгөн ялгаруулалт, бэлгийн эрхтэн,
эмчилгээ хийлгэх зориулалттай (жишээлбэл, түрхлэг, бургуй) амсруудын үүргийг
гүйцэтгэдэг. Хэрэв шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орж байгаа бол анхааралтай байх
хэрэгтэй.
Бэлгийн замын
халдварт өвчин (БЗДХ) нь шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох
үед халдварлах боломжтой бөгөөд шулуун гэдсэнд нөлөөлдөг. Басхүү шулуун
гэдэсний хорт хавдар нь эрчүүд болон эмэгтэйчүүдийн БЗДХ-тэй холбоотой. Дотор
болон гаднах арьс гэмтэж бэртэх нь эрүүл мэндэд хортой, өвдөлт үүсгэдэг ба
хэвийн үйл ажиллагаанаас гажихад хүргэдэг.
Шулуун гэдэсний анатоми
Үндсэн шулуун
гэдэсний анатоми нь дараах зүйлсийг агуулдаг:
-
Анус
-
Шулуун
гэдэсний суваг
-
Ректум
Анус нь шулуун
гэдэсний сувгийн амсар. Үүний ард шулуун гэдэсний суваг бий ба үүнд гадуурх
болон дотор сфинктер байдаг. Сфинктер гэдэг нь чангарч бас сулардаг дугуйрсан
булчин. Шулуун гэдэсний суваг нь ануснаас 2 инчийн арьсны цаана байдаг хэвийн
үед хаалттай байдаг ба хавьтлын дараа эргэн чангардаг. Үүний цаана ректум
байдаг, энэ нь шулуун гэдэсний сувгаас цаана байрлах босоо байдалтай суваг.
Ректум нь ойролцоогоор 5 инчийн урттай, 1,5 инчийн өргөнтэй.
Анус бэлгийн эрхтэн байдлаар
Шулуун гэдсэн дэх
мэдрэлийн цэг ихтэй байдал нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хувьд шулуун гэдсээр
бэлгийн харьцаанд ороход тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Зарим эрчүүд шулуун
гэдсээр бэлгийн хавьталд орох үед ректум болон эр бэлэг эрхтний дунд байрлах
түрүү булчирхайн өдөөлтөөс таашаал авдаг.
Шулуун гэдсээр бэлгийн мэдрэмж авах байдлууд:
-
Хурууны
үзүүрийг ашиглан шулуун гэдсийг өдөөж, оруулах
-
Секс
тоглоомууд ашиглан шулуун гэдсийг өдөөх (вибратор, хиймэл эрхтэн г.м)
-
Шулуун
гэдэсний аман секс (Rimming)
-
Эр
бэлэг эрхтэн – шулуун гэдсийн хавьтал
-
Бургуйн
тааламжтай хэрэглээ (шулуун гэдэс рүү шингэн орох)
Шулуун гэдсээр
бэлгийн хавьталд ордог эмэгтэйчүүд болон эрчүүд шулуун гэдэсний эрүүл мэнддээ
анхаарах нь зүйтэй. Эр бэлэг эрхтэн – шулуун гэдсийн хавьталд ордог гей
залуучуудын хувьд шулуун гэдэсний эрүүл мэнд нь хамгийн чухал ач холбогдолтой.
Бэлгийн замаар халдварлах өвчнүүд
Шулуун гэдсээр
бэлгийн хавьталд орж байх үед цус, үрийн шингэн болон ямар нэгэн шингэнээр
дамжуулан бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) дамжуулах
боломжтой. Гепатит (элэгний
үрэвсэл) болон ХДХВ (хүний
дархлал хомсдолын вирус) нь шулуун
гэдсэн дээр шинж тэмдэг илэрдэггүй ноцтой БЗДХ. Шулуун гэдсээр дамжих БЗДХ нь:
-
Herpes simplex virus (HSV)
буюу арьс ба
бэлэг эрхтний салстын халдвар
-
Заг
хүйтэн (Эхэн үедээ бэлгийн
замын салстын үрэвсэл, халдварт шингэн ялгарах боловч эмчлэгдээгүй удсан
тохиолдолд төв мэдрэлийн систем болон зүрхний хавхлагуудад нөлөөлөх боломжтой)
-
Хүний
папилломавирус (HPV, бэлэг
эрхтэн болон шулуун гэдэсний яршил, умайн хүзүүний, шулуун гэдэсний болон эр
бэлэг эрхтний хорт хавдар үүсгэх боломжтой)
-
Паразит
(бүхэлд нь ходоод гэдэсний замд нөлөөлдөг)
-
Тэмбүү
(Бактерийн халдвар нь аливаа эдэд гэмтэл үүсгэдэг; мэдрэлийн систем,
зүрхэнд ихэвчлэн нөлөөлдөг)
Хавьталд
оролгүйгээр БЗДХ авах боломжтой. Шулуун гэдсийн аман сексийн дараа үнсэлцэх
болон шулуун гэдсэнд хүрсэн хуруунд амаар хүрснээр бактерийг тарааж, улмаар
халдвар авах боломжтой. Басхүү секс тоглоомуудаар ч халдвар дамжих боломжтой.
Илүү хамгаалалттайгаар бэлгийн хавьталд орсноор эрчүүд болон эмэгтэйчүүд БЗДХ-с
сэргийлэх боломжтой.
Шулуун гэдэсний гэмтэл
Шулуун гэдэсний
гэмтэл нь нь шулуун гэдэсний арьс, эдэд жижиг урагдал үүсгэхийг хэлнэ. Энэ нь
цус алдах, загатнах, маш хүнд болж, гэдэсний хөдөлгөөн, сууж, бэлгийн хавьтлын
үеэр өвдөлт үүсгэнэ. Чийгшүүлэлтгүйгээр шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох,
хатуу гэдэсний хөдөлгөөн болон шулуун гэдэсний эдийн үрэвсэл нь шулуун гэдэсний
гэмтлийг үүсгэдэг. Ихэнх нь эмчилгээний тос түрхэх, халуун усанд орох болон
өтгөн зөөлрүүлэгч хэрэглэснээр хэдэн долоо хоногийн дотор эдгэдэг. Зарим
тохиолдолд сфинктерийн хөдөлгөөн болон далд эдийн гэмтлийн улмаас урагдлыг мэс
заслын аргаар авах шаардлага бий болдог. Шулуун гэдэсний гэмтэлтэй хүмүүс
шулуун гэдэсний бэлгийн хавьтлаас зайлсхийх хэрэгтэй. Урагдлаас үүссэн цус
алдалт нь БЗДХ-г нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Шамбарам
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв
хошного орчимд зангилаатан өргөсөх өвчин ба барагтаа хагалгааны хэрэг гардаггүй.
Өвдөх, загатнах, зарим тохиолдолд цус гарч магадгүй. Шамбарамын эрсдэлт хүчин
зүйлс нь хүнд хэлбэрийн буюу байнгын гэдэсний хөдөлгөөнийг агуулдаг. Шулуун
гэдсээр бэлгийн хавьталд орох нь шамбарамын шалтгаан болохгүй ч эрсдэлийг улам
хүндрүүлэх боломжтой. Сайн боловсруулаагүй хүнс буюу өндөр “Fiber”-тай хүнс
хэрэглэх, халуун усанд орох, гэдэсний хөдөлгөөний дараа зориулалтын эм хэрэглэх
нь тустай.
Шулуун гэдэсний эрүүл мэнд
Чийгшүүлэх, ариун цэвэр
сахих болон бэлгэвчийн тогтмол хэрэглээ нь урагдалт үүсгэх боломжийг багасгаж,
цаашид шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед халдвар авах эрсдэлийг
бууруулна. Шулуун гэдэс өөрөө чийгшдэггүй учраас гаднаас чийгшүүлэх хэрэгтэй.
Шулуун гэдэсний арьс болон эдүүд нь хуурай үед урагдах өндөр боломжтой учир
бэлгийн хавьтлын үед чийгшүүлэгч зайлшгүй хэрэглэж занших нь зүйтэй. Бургуйг
хэтрүүлэн хэрэглэх нь доод гэдэсний бактерийн хэвийн, тэнцвэртэй байдлыг устгадаг.
Шулуун гэдэсний хорт хавдар
Шулуун гэдсээр хорт
хавдар тусах эрсдэл нь шулуун гэдсээр бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд,
эмэгтэйчүүдийн хувьд томоохон санаа зовоосон асуудал юм. Энэ нь шулуун гэдэсний
суваг дотор болон гадна хорт хавдар үүсгэдэг. Шулуун гэдэсний хорт хавдартай
хүмүүс эхэн үедээ шинж тэмдэггүй байдаг. Хүний папилломавирусийн халдвар авсан тохиолдолд шулуун гэдэсний хорт авах
маш өндөр эрсдэл байдаг. Хэдийгээр нийт хоол боловсруулах эрхтний болон гэдэсний
замын хорт хавдруудын нийт 5%-г эзэлдэг ч жил ирэх бүр ихэссээр байгаа юм.
эх сурвалж: http://www.gayhealthchannel.com/analhealth/index.shtml
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих