Бэлэг эрхтний өсөх явц болон түүний хэмжээ, бодит байдлын тухай
Бэлэг эрхтний өсөх явц болон түүний хэмжээ, бодит байдлыг ойлгох нь
Хүний биеийн өвөрмөц
бүтэц болон онцлого шинж чанар нь бидний сониуч зан, гайхширлыг
үргэлж төрүүлдэг. Хүн төрөлхтний үеийн үед хүн болгоны бодолд байдаг зүйл
бол бэлэг эрхтний өсөлт болон хэмжээ байдаг. Энэ нь физиологийн ач холбогдол
болон нийгэмд үзүүлэх нөлөө аль алиныг нь хамарсан сэдэв юм.
Энэ удаа бид
бэлэг эрхтний өсөлтийн тухай, түүний хэмжээний ялгаатай байдлын талаарх бодит
үнэн болон хүний анатомийн тухай үнэн болон худал цуу яриа зэрэг сэдвүүдийн
талаар дэлгэрэнгүй судлах болно.
Бэлэг эрхтний өсөлтийг ойлгох – Бэлгийн бойжилтын холбоо
Бэлэг эрхтний
өсөлт нь бэлгийн бойжилтын эхлэл буюу хүний биеийн хөгжил дааврын болоод бие
мах бодийн өөрчлөлтөд орохоос эхэлдэг.
Төрөлхийн эр
хүйстэй хүмүүсийн хувьд бэлгийн бойжилт нь 9 – 14 насны хооронд явагдаж эхэлдэг
хэдий ч яг эхлэх цаг хугацааны хувьд өөр байдаг.
Энэхүү дааврын
эрс өөрчлөлт нь тестостерон эр даавраас шалтгаалан өөрчлөгддөг. Тестостерон
даавар нь нүүрний үс ургах, булчингийн масс нэмэх, өсөлтийг дэмждэг даавар юм.
Бэлгийн
бойжилтын үед тохиолддог олон өөрчлөлтүүдийн дотроос төмсгийн өсөлт нь илүү тод
байдаг. Хуухнаг буюу төмсгийн гадуур байх уут нь өнгө харлаж, томорч үсний
уутанцар хөгжих буюу үс ургаж эхэлдэг. Энэ өөрчлөлтөөс үүдэн төмсөг доош унжиж
эхэлдэг ба ихэнхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү нам доор байрладаг ба энэ нь хэвийн
үзэгдэл юм.
Төмсөг өсөлтөд
орж эхэлснээс ойролцоогоор нэг жилийн дараа бэлэг эрхтэн өсөлтөд орж эхэлдэг.
Энэ үеэс эхлэн бэлэг эрхтний хэмжээ уртсаж хурдацтай өсөлтөд ордог ба биеийн
өндөр өсөхтэй төстэй хэмнэлтэй байдаг. Энэхүү өсөлт нь 5 жил орчим үргэлжилдэг ба
оргил үе нь 18 – 21 нас буюу бэлгийн бойжилт дуусах үед болдог.
Бэлэг эрхтний өсөлтийн хэлбэлзэл ба дундаж
Бидний нэг
ойлгох ёстой үнэн бол бэлэг эрхтний хувьд энгийн гэсэн хэмжээ огт байдаггүй. Эр
бэлэг эрхтний хэмжээ, хэлбэр, өсөлт нь удамшлын болон дааврын хүчин зүйлийн
цогц харилцан үйлчлэлээр тодорхойлогддог. Энэхүү олон талт байдал нь янз бүрийн
популяци болон хувь хүмүүст ажиглагдсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү
судалгааны үр дүнд бид бэлэг эрхтний дундаж хэмжээний талаар мэдэх болон олон
нийтийн дунд байдаг буруу ойлголтуудыг арилгахад тус болсон.
Бэлэг эрхтний
дундаж хэмжээ нь хөвчирсөн үедээ
ойролцоогоор 12.9 – 14.5 см байдаг ба сул үедээ 8.6 – 9.3 см байдаг байна.
Бэлэг эрхтний
чухал хэсэг болох тойргийн дундаж хэмжээ нь сул үедээ 8.89 – 9.9 см ба
хөвчирсөн үедээ 11.4 – 12.4 см байна.
Энэ хэмжээснүүд
нь зүгээр л дундаж гэдгийн ойлгох нь маш чухал юм. Хэмжээний
хувьд аль ч байдлаар өөр байх нь хэвийн юм. Гей эрчүүд бэлэг эрхтний дундаж
хэмжээг хэтрүүлэн үнэлж, өөрсдийнхөө хэмжээсний талаар шаардлагагүй сэтгэл
санааны байдлыг үүсгэдэг.
Худал цуу яриаг зогсоох – Бодит байдал болон худал цуу яриаг ялгах
Бэлэг эрхтний
талаарх буруу ташаа ойлголтууд ихсэж цаашид ч асуудал үүсгэх хэмжээнд хүрч
байна.
Цуу яриа 1- Гар болон хөлний хэмжээ
бэлэг эрхтний хэмжээг илэрхийлдэг.
Бодит байдал: Гар болон хөлийн
хэмжээ нь бэлэг эрхтний хэмжээг илэрхийлэх эсвэл ямар нэг холбоотой байх ямар ч
шинжлэх ухааны үндэслэлгүй. Эдгээр ойлголтууд нь соёлын хэвшмэл ойлголтоос
үүдэлтэй бөгөөд шинжлэх ухааны үндэслэл огт байхгүй.
Цуу яриа 2 – Бэлэг эрхтэн сул байгаа
хэмжээ нь хөвчирсөн үеийн хэмжээг илэрхийлнэ.
Бодит байдал: Бэлэг эрхтэн сул байхдаа хөвчирсөн үеийн хэмжээ илэрхийлэхгүй. Бэлэг эрхтэн сул байх үеийн хэмжээ олон зүйлээс температур гэх мэт олон зүйлээс шалтгаалах ба боссон үеийн хэмжээтэй ямар ч холбоогүй.
Цуу яриа 3 – Хамтрагчаа хангах нь эрхтний хэмжээнээс шалтгаалдаг.
Бодит байдал: Судалгаагаар
хамтрагчийн ханах байдал нь эрхтний хэмжээнээс шалтгаалдаггүй гэдгийг
харуулжээ. Ихэнх тохиолдолд хамтрагч нар нь эрхтний хэмжээнд сэтгэл хангалуун
байгаагаа илэрхийлж, бэлгийн сэтгэл ханамжийн бусад тал дээр илүү анхаарал
хандуулдаг талаараа илэрхийлсэн байна.
Цуу яриа 4 – Эрхтний хэмжээ том байх тусам бэлгийн таашаал илүү байдаг.
Бодит байдал: Бэлгийн
харилцааны үеийн сэтгэл ханамж нь зөвхөн эрхтний хэмжээнээс бус олон зүйлээс
хамаардаг. Бусад хүчин зүйлс болох харилцан яриа, сэтгэл зүйн холбоо, бэлгийн
зан үйлийн хийх техник нь илүү байдаг байна.
Хөндлөнгийн оролцоо – Эрхтний хэмжээг өөрчилж болох уу?
Бэлэг эрхтний
хэмжээг томруулах зорилгоор зах зээлд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд, шинэ
нээлтүүд ид шидийн үр дүнг амлан гарч ирсэн. Гэтэл шинжлэх ухааны талаас судлан
үзвэл бодит байдал өөр байна:
Төхөөрөмж болон дасгалууд: Эрхтэн сунгагч, памп болон томруулах дасгал зэрэг олон бүтээгдэхүүнүүд байгаа хэдий ч тэдний үр дүн нь эргэлзээтэй юм.
Бэлэг эрхтнийг
уртасгагч дээр хийсэн судалгаагаар эрхтний уртыг уртасгах боломжтой гэсэн
ойлголт өгдөг ч энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй юм.
Сорох памп нь
эрхтний хэмжээг томруулж чадах уу? Сорох памп нь бэлгийн сулралтай эрчүүдийг бэлэг эрхтийг
хөвчрүүлдэг хэдий ч хэмжээ болон өргөний хэмжээг томруулдаггүй.
Эм болон тос: Бэлэг эрхтийг томруулж чадна гэдгийг батлах шинжлэх ухааны хангалттай нотолгоотой эм, бэлдмэл, тос байхгүй.
Мэс заслын оролцоо: Пенопластик* эсвэл тарилга гэх мэт мэс заслын үйл ажиллагаа нь хязгаарлагдмал үр дүнг өгөх хэдий ч түүнийг дагах эрсдэл болон хүндрэлүүд байна. Зөвхөн өндөр боловсролтой урологич тус мэсийн ажлыг хийх ёстой бөгөөд энэ төрлийн мэсийн ажилбарыг сонирхохоос өмнө сайн бодож үзэн нарийн судалгаа хийх нь чухал юм.
Сэтгэл зүйн
хэмжүүр: Эрүүл
үзэл бодлыг төлөвшүүлэх
Бэлэг эрхтний
хэмжээнээс үүдэлтэй сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн нөлөөллийг үл тоомсорлож
болохгүй. Нийгмийн буруу үзэл бодол болон ташаа мэдээллээс үүдэн эрхтний
хэмжээндээ хэт их ач холбогдол өгөх нь сэтгэлийн болон бие махбодийн эмгэгт
хүргэдэг.
Эр бэлэг
эрхтний хэмжээ нь эрэгтэйлэг байдал, дур булаам байдал, бэлгийн чадавхыг
тодорхойлдоггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь эерэг дүр төрхийг бий болгох чухал
алхам юм.
Дүгнэлт: Бодит байдлыг
хүлээн зөвшөөрч сайн сайхан байдлыг бий болгох
Бэлэг эрхтний өсөлт, хэмжээ, түүнийг тойрсон цуу яриа нь нарийн төвөгтэй, олон хүчин зүйлээс шалтгаалсан амаргүй сэдэв юм. Тиймээс сайн сайхан амьдралын хэв маягийг төлөвшүүлж өөртөө итгэх итгэл, нээлттэй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй
Эр бэлэг эрхтний хэмжээг эрүүлээр харах нь хүний бэлгийн амьдралын бие махбодын болон сэтгэл хөдлөлийг баяжуулж, эрүүл сэтгэхүйд хувь нэмэр оруулдаг.
Эрхтний хэмжээ нь хүний бэлгийн амьдралыг бүхэлд нь бүрдүүлдэг олон талт зүйлсийн зөвхөн нэг хэсэг гэдгийг санаарай.
Пенопластик*- Бэлэг эрхтний урт болон өргөнийг томруулах мэс ажилбар
Илүү ихийг 7272-0077
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих