“Гей хэлмэгдүүлэлт”
Чечень дахь “Гей хэлмэгдүүлэлт”-д дор хаяж 4 хүн үхээд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, өсвөр насны хүүг авга ах нь байрны 9 давхарын цонхоор түлхэж амийг нь егүйтгэжээ. Оросын ЛГБТ Сүлжээнийхэн ижил хүйстэн хүмүүсийг ОХУ-аас нүүлгэн шилжүүлж эхэлсэн ба одоогийн байдлаар доод тал нь 40 иргэнийг амжилттай нүүлгэн шилжүүлжээ. Оросын ЛГБТ Сүлжээний харилцааны менежер ИЗЖ-т тодорхой шалтгааны улмаас нэрээ нууцлан өгсөн ярилцлагадаа тусламж хэрэгтэй байгаа ЛГБТ хүмүүст зориулсан тусламжийн утас ажиллаж байгаа талаар дурджээ. “Бидний хамгийн эхэнд хийх хэрэгтэй зүйл бол мэдээж тэднийг Чечениэс Оросын бусад хэсэгрүү нүүлгэн шилжүүлэх. Мөн бид тэднийг нүүлгэн шилжүүлэхээс гадна Оросоос өөр газрууд руу байршуулах тал дээр ажиллаж байгаа. Учир нь Оросод үлдэх ч гэсэн тэдэнд аюултай байгаа, тэдний хамаатан саднууд нь Чечениэс гадна байхад нь ч хүртэл ангуучилсаар байгаа” гэжээ. Тус менежерийн хэлснээр тэдний аварсан ЛГБТ хүмүүсийг байршуулж байгаа орогнох байранд ч мөн хүндхэн нөхцөл байдал үүссэн талаар ярьжээ. “Тэдэнд байрлаж байгаа хүмүүс зодуулсан гэж хэлсэн. Зарим нь бүр үхтлээ зодуулсан. Тэр хүмүүс тэнд тогоор цохиулан шийтгүүлж, зохистой хоол унд өгөхгүй, ундны усны хүрэлцээ ч муу байгаа гэсэн” гэж мэдэгджээ. ЛГБТ хүмүүс Чеченийг орхисон ч гэсэн удам судрынх нь нэр хүндэд хар толбо үлдээж байгааг нь арилгах зорилготой хамаатан саднууд нь тэднийг даган ангуучилсаар байгаа гэдгийг тэр хэллээ. Чечений ерөнхийлөгч Алу Алхановын мэдэгдсэнээр 5-р сарын 26-нд Рамадан хотоос эхлэн бүх ижил хүйстэн хүмүүсээс “салах” болно гэж мэдэгдсэн нь хэрхэн “салгах” гэж байгаа тоалаар тодорхойгүй аймшигтай нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Оросын ЛГБТ Сүлжээнийхэн энэ үйл явдлыг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байгаа ажээ.
#LGBTHumansofUB
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих