Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

#LGBTHumansofUB

Би 17 настайдаа гэрээ орхин явж, одоо аль хэдийнээ 11 жил болсон байна. Мэдээж хэрэг гэр бүлийн хүрээн дэх ялгаварлан гадуурхалт надад тулгарч байсан учраас тэр гэнэн цайлган, ээж аавдаа эрхэлж байх насандаа зориглон шийдэж гэрээсээ явсан юм. Энэ хугацаанд би нэг л зүйлийг өөртөө маш сайн тунгаан бодож, ухаарсан. Энэ бол "Зөв байх". Зөв хүн байж, өөрийн хөдөлмөрөөр хийж бүтээсэн зүйлтэй байхыг эрхэмлэсээр ирсэн. Одоо бодох нь ээ, гэр бүл гэдэг хүнд ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг үнэхээр ухаарч байна. Ийм ч учраас гэр бүлийн хүрээн дэх ялгаварлан гадуурхалт гэдэг ямар ч хүнд маш хүндээр тусч, гэм хор учруулдаг. Энэ нь нийгмээс ирэх ялгаварлан гадуурхалтаас ч илүү хор хөнөөлтэй. Ямар ч үед миний л талд зогсох болно гэж итгэж байсан хүмүүсдээ гадуурхагдана гэдэг аймшигтай биш гэж үү. Энэ жилийн #IDAHOT2017 үйл ажиллагааны уриа нь "Гэр бүлийг хайр бий болгодог" гэж байгаа нь миний сэтгэл дотроо олон жилийн турш хадгалж ирсэн тэр асуудлыг хөндөх шиг л болж байна. Гэр бүлийг хайр л бий болгодог шүү дээ. Гэр бүлийн дундах ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох цаг нь аль хэдийнээ болсон.
Г.Нямпүрэв нь 2009 оноос өнөөг хүртэл Бэлгийн цөөнхийн эрх, эрүүл мэндийн төлөө ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих