Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

#LGBTHumansofUB

"LGBT Humans of UB"
Хувцас биш, утас биш, машин биш, байр биш... Ер нь ямар ч эд хэрэглэл биш. Эцсийн эцэст бид бол хүн. Хүн гэдэг юугаар ч орлуулашгүй давуу тал болдог. Энэ утгаараа “Хүүхнүүдийн хүсээд хүсээд өвөртөө оруулж чадахгүй залууг би өөрийн болгож чадна” гэдэг бол хөгжилтэй талаараа маш том давуу тал гэж би боддог.
Залуусдаа хандаж хэлэхэд өөрийгөө хэзээ ч битгий бусдаас дутуу үнэлж амьдраарай л гэж зөвлөе. Бид бүгд л хөгширөх нь үнэн. Насны бөгсөнд харамсаж суухаар одоо л хүсч байгаа зүйлсээ хий, таалагдсан хүнтэйгээ уулз учир, өөрийгөө битгий хязгаарла. Наймаачид хэлдэг дээ. "Авдаггүй нэг ухаантан байхад ард нь авдаг арван тэнэг байдаг" гэдэг шиг. Нэг л амьдрах юм чинь боломжийг битгий алд! Таалагдсан хүн байвал сэтгэлээ илчилхээс хэзээ ч битгий цааргалж байгаарай.

Сэтгэгдэл бичих