Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

Гомдоллох


Гомдоллох нь бидний нийтлэг гаргадаг зан авир. Ажил дээрээ цалин бага, ядарч байна гэж гомдоллож магадгүй. Сургууль дээрээ та багш нар хэтэрхий хатуу, сурахад хэт их дарамттай байна гэж гомдоллож болох юм...

Гэсэн хэдий ч “Сөрөг гомдол” нь хар нүхтэй адил гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь гомдоллогчийг эцэс төгсгөлгүй ангал руу чирэхээс гадна эргэн тойрныхоо хүмүүсийг ч энэхүү эргүүлэгт татан оруулах болно. Гомдоллогч хүмүүсийн сэтгэл хөдлөлийг хэмжсэн судалгаагаар гомдол гаргагч болон сонссон хүмүүсийн сэтгэл санаа улам дорддог болохыг тогтоосон байна.

Ихэнх тохиолдолд хэн ч биднийг чин сэтгэлээсээ сонсдоггүй тул байнга гомдоллодог байна.

Энэ нь зүгээр л хэцүү байдлаас өөрийгөө хамгаалах арга байж болох бөгөөд энэ нь бүгд таны буруу биш юм!

Бусадтай хамт уншиж судлах нь өөрийгөө таньж мэдэх анхны алхам байж болох юм.

Do it now!

Хэрэв та байнгын гомдоллогч бол дараах зүйлсийг хийх хэрэгтэй:

- Таны гомдол асуудлыг шийдвэрлэх эсвэл сайжруулахад тус болох эсэхийг анхаарч үзэх. Хэрэв таны гомдол үр дүнд ямар ч өөрчлөлт оруулахгүй эсвэл бүр дордуулж байгаа бол үүнийг хийхгүй байх нь дээр.

- Та үргэлж л гомдоллож байгаагаа анзаарсан уу? Хэрэв тийм бол өөртөө анхаарал ханудулах хэрэгтэй. Шууд бус аргаар өөртөө анхаарал хандуулах, хайрлуулах арга хайж байгаа хэлбэр юм.

- Өөрийн гомдоллын талаар судлах нь тэдний цаана байгаа жинхэнэ сэтгэл хөдлөлийг олж мэдэх, асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө нээхэд туслахаас гадна ашиггүй гомдоллоос үүсэх санаа алдалтаас зайлсхийж чадна.

Love your self 

Сэтгэгдэл бичих