Христэд итгэгч эцэг эхдээ хэрхэн “Come out” хийх вэ?
15-тай ч бай 55-тай ч бай анх удаа эцэг эхдээ өөрийгөө гей
гэж хэлэх нь амьдралын хамгийн хэцүү үеүдийн нэг байдаг.
Ялангуяа
эцэг эх чинь ижил хүйсийн харилцааны эсрэг шашин шүтлэгийн нүгэл хэмээх үзэл
бодлыг баримталж явдаг бол асуудал бүр ч ихээр нэмэгдэнэ.
Тийм
хэдий ч дэлхий даяар ЛГБТ+ Христийн
шашинтай хүмүүс энэхүү хэцүүхэн харилцан ярианы ард гаран өдийг хүрсээр ирлээ.
Энэхүү хэцүүхэн яриаг өрнүүлэхэд тус болох 5н аргыг танилцуулъя.
1. Хэлэх гэж байгаа зүйлээ ТОДОРХОЙ болгох
Битгий өнгөлөн далдал.
Хэрэв ЛГБТ+ хүний амьдралаар
амьдрахаар шийдсэн бол энэ тухайгаа тодорхой хэл. Тэднээс зөвлөгөө асуух мэт
мэдрэмж төрүүлснээр тэдэнд хэдий чи гей боловч эсрэг хүйсний хамтрагчтай байх
боломжтой гэх “хуурамч итгэл” төрүүлэх магадлалтай. Энэ нь харилцан яриаг
эхэндээ амар мэт санагдуулж болох боловч удаан хугацааны хувьд асуудлыг улам
нэмэгдүүлнэ.
2. Гэнэтийн төлөвлөгөөтэй
бай
Анхны харилцан яриан
дээрээ бүх зүйлээ хэлэх хэрэггүй ба бүх асуултанд хариулах ч шаардлагагүй. Цаг
хугацаа олгох нь иймэрхүү асуудлын үед хамгийн дотно нөхөр ба цаг хугацаа нь
бүхнийг анагаах чадвартай: бусад зүйлсэд зай гаргах нь зүйтэй.
Магадгүй эцэг эхтэйгээ
ярилцаж үзсэний дараа дэмжиж явдаг найзтайгаа уулзан кофе уух зав гарга – энэ
нь басхүү чиний урагшлах урам зоригийг сэргээж өгнө.
Хэрэв эцэг эхтэйгээ
амьдардаг бол өөртөө амьсгалах зай гаргахын тулд дотны найзтайгаа хэд хоног
бай.
Бодлоготой байх – хэрэв
ямар нэг байдлаар эцэг эх чинь гэрээсээ явахыг шаардвал төлөвлөсөн зүйлтэй бай.
3. Хариу үйлдэл ямар байхыг бүү урьдчилан таамагла
Зарим тохиолдолд
уламжлалт, хуучинсаг сэтгэлгээтэй эцэг эхчүүд өөрчлөлттэй хурдан дасан зохицож
чаддаг байхад үргэлж нээлттэй сэтгэлгээтэй байсаар ирсэн эцэг эхчүүд итгэж
чадамгүй байдлаар сөрөг хариу үйлдэл үзүүлэх боломжтой.
Эцэг эхүүд “өмнө нь
үргэлж мэддэг байсан” гэж хэлэх тохиолдол цөөнгүй байдаг боловч, эсрэгээрээ
тэдэнд маш хүчтэй цохилт болж ирэх ч магадлалтай. Хэдийгээр чамд ирэх
асуултуудыг урьдчилан бодох нь зүйтэй ч тэдний жинхэнэ хариу үйлдэл ямар байхыг
битгий урьдчилан таамагла.
Ихэнхдээ Христийн шашинтай
эцэг эхчүүд Библийн номлол болон ойлголтын талаар томоохон асуултуудтай байдаг.
Энэнд заавал хариулаад байх шаардлага байхгүй – Христийн шашны талаар
судлаачид, бичигчид болон номлогч нар альхэдийнэ хийгээд өгчихсөн байгаа.
Яриандаа бэлтгэх журмаар интернетээр аялж, эцэг эхээ зөв чиглүүлэх судалгаа
хийж яагаад болохгүй гэж? Басхүү ЛГБТ+ хүмүүсийн эцэг эхүүдэд дэмжлэг үзүүлдэг байгууллагуудтай
тэднийг холбож өгөх нь зүйтэй.
Зарим эцэг эхчүүд энэхүү
мэдээг дуулаад тэсрэлт үүсгэж болох ч хэдхэн долоо хоногийн дотор огцом
өөрчлөгдөх боломжтой. Зарим нь энэхүү мэдээг сонсоод ухамсартай, дэмжих мэтээр
хүлээж авах ч хэдэн долоо хоногийн дараа “паник”-т өртөж ч магадгүй.
Гэвч дээр хэлсэнчлэн,
цаг хугацаа нь бүхнийг анагаах чадвартай. Басхүү хүлээцтэй хандах хэрэгтэй ба
хонгилын үзүүрт ихэнх үед гэрэл асдагийг сана.
Хэрэв асуудал санаснаас хамаагүй хүндэрч, гараас гарвал чамайг тусалж дэмжих хүмүүс болон байгууллагууд байдгийг санаарай.
Та бүхэн зөвлөгөө авахыг хүсвэл "Залуус эрүүл мэнд төв" ТББ-тай холбогдож болно.
Утас: 7272-0077, 7011-1240
Хаяг: Баруун 4 зам Гранд плаза, 15-р давхарт, 1501 тоот
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих