Залуусын хар дарсан зүүд буюу дутуу тавих мэдрэмж
Залуусын хар дарсан зүүд
буюу дутуу тавих мэдрэмж
Ихэнх залуусын хувьд онлайн порно хэт их
үзсэнээр сэтгэл санаа болон бие мах бодийн хувьд нөлөөнд автаж дутуу тавих
тохиолдлууд гардаг. Залуус тухайн байдлаасаа ихэнхдээ ичиж, хамтрагчдаа мэдэгдэхээс
санаа зовдог ба зарим эрчүүд өөрийгөө ямар нэгэн өвчин туссан эсвэл биеийн аль
нэг эрхтэн тогтолцоо муудаж байна гэж ойлгоод улам сэтгэлээр унах нөхцөлийг бий
болгодог.
Дутуу тавих гэдэг нь энгийнээр хэлвэл
тавих үед үрийн шингэний хэмжээ эрс багассан эсвэл тавих үеийн хүч суларсан
байдлыг хэлнэ.
Дутуу тавих байдал хааяа илрэх нь санаа
зовоод байх зүйл биш хэдий ч тавих байдал эрс өөрчлөгдсөн тохиолдолд эмчид очих
шалтгаан болно.
Энэ асуудлын гол шалтгаан нь сэтгэл санааны эсвэл бие
махбодийн гэсэн хоёр төрлөөс хамаардаг. Зарим тохиолдолд хоёулаа ч байх
боломжтой.
Шинж тэмдэг
Тухайн хүний сексийн дур хүсэл байгаа хэдий ч дур
тавихдаа үрийн шингэн багасах мөн тавих үеийн хүч суларч байвал дутуу тавьж
байгаагын шинж тэмдэг гэж үзэж болно. Дур тавих мэдрэмж суларч байгаа нь тухайн
хүний хөгширч байгааг илэрхийлж байдаг.
Энэ талын ОУ судалгаагаар
дур тавих үеийн үрийн шингэний ялгаралт нь дунджаар 1.25 аас 5 миллилитр байдаг
байна. Энэ нь 1 цайны халбагатай тэнцэх хэмжээ юм.
Мэдээж дур тавих үе
болгонд ялгарах үрийн шингэний хэмжээ өөр байдгыг дурьдах нь чухал. Үрийн шингэнээ
удаан гадагшлуулаагүй эр хүний ялгаруулах үрийн шингэний хэмжээ саяхан
гадагшлуулсан хүнийхээс их байх магадлал өндөр байдаг.
2016 оны судалгаагаар 2
удаагийн тохиолдлоор 2 миллилиртээс бага үрийн шингэн ялгаруулж байвал ямар
нэгэн эрүүл мэндийн асуудалтай байх магадлалтай гэж үзжээ.
Шалтгаан
Эмч мэргэжилтнүүд дур
тавих байдалд дараах хүчин зүйлс нөлөөлдөг талаар олж мэджээ.
Насжилт
Эрэгтэй хүн дур тавих нь
нас нэмэх тусам хүч болон хэмжээний хувьд сулардаг байна. Эмч нар энэ шинж
тэмдэгийг эрэгтэй даавартай холбон тайлбарладаг байна.
Согтууруулах ундаа
Согтууруулах ундааний хэт их хэрэглээ нь бэлэг эрхтний
цусны эргэлтийг удаашруулж төв мэдрэлийн системийг сааруулдаг байна. Ингэснээр
сексийн дур хүслийг унтраадаг байна.
Сэтгэл зүйн хүчин зүйл
Дараах сэтгэл зүйл хүчин
зүйлс нь хүний дур тавих байдалд нөлөөлдөг.
- Сэтгэл гутралтай үед болон өмнөх
сэтгэлд таагүй үеийн дурсамж сэргэх
- Хамтрагчдаа татагдах хандлага буурсан
- Өмнөх сэтгэл зүйл шок
Мэдрэлийн систем
Нугас, давсаг болон бусад
дур тавих хэсгийн мэдрэлийн системд гэмтэл авсан бол дурын шингэн ялгарах
урсгалд нөлөөлөх магадлалтай.
Хэт таргалалтай эрчүүд
ялангуяа энэ төрлийн асуудалтай байх магадлалтай.
Түрүү булчирхай
Томруулсан
түрүү булчирхай эсвэл түрүү булчирхайн хавдар нь мөн л дурын шингэн ялгарах
байдалд нөлөөлдөг.
Мэсийн
аргаар түрүү булчирхайг томруулсан хүмүүсийн дур тавих байдал хагалгааны үеийн
мэдрэлийн системийн гэмтэлээс болоод өөрчлөгдөх тохиолдол байдаг.
Эмчид хандах шаардлагатай
юу?
Дутуу дур тавих нь эмчид
хандах шалтгаан биш хэдий ч залуусын хувьд энэ мэдрэмжийг олон дахин мэдрэх нь
сэтгэл зовних шалтгаан болдог.
Хэрвээ тухайн хүн 6 сарын
туршид дутуу дур тавьж байвал эмчид хандан шалтгааныг тодорхойлох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://gayhealth.news/news/a-gay-mans-nightmare-weak-ejaculation
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих