Эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлж буй ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний олон нийтийн үнэлгээ эхэллээ.
ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээ авч байгаа эрсдэлт бүлгийн хүмүүсийн байр сууринаас үйлчилгээний олон нийтийн үнэлгээгээр дамжуулан Эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлж буй ХДХВ-ийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах үйлчилгээ авах үед тохиолдож буй хүний эрхийн зөрчлийг арилгахад мэдээлэл нотолгоогоор хангах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын А51 тушаалаар Үнэлгээний ажлын хэсэгт ХӨСҮТ ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба, Чанарын алба, ЭМЯ-ны халдварт өвчний хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Залуус эрүүл мэнд төв ТББ, Төгс бүсгүйчүүд ТББ, эрсдэлт бүлгийн төлөөллүүдийг багтаасан ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн анхны хурлыг 5 сарын 2 өдөр зохион байгууллаа. Цаашид ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний олон нийтийн үнэлгээний хүрээнд Австралийн ДОХ-ын байгууллагуудын холбооноос (AFAO) гаргасан удирдамж, туршилтын үнэлгээний үр дүнд үндэслэн өөрийн орны нөхцөлд тохирсон гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах, Олон нийтийн үнэлгээг ЭБЭ,ЭБҮ, ТЖэ олон нийтийг хамруулан гүйцэтгэх, Мэдээллийг хагас жил тутам цуглуулж дүн шинжилгээ хийж тайлан боловсруулан гаргах, Үнэлгээний үр дүнг үйлчилгээ үзүүлэгчид болон олон нийт, шийдвэр гаргагчид, хамтрагч талуудад танилцуулах, Мэдээлсэн санал гомдлыг олон нийтийн үнэлгээний ажлын хэсэгт танилцуулж арга хэмжээ авч шийдвэрийг эргэн мэдээлэх, Шалгуур үзүүлэлтийн дүнг Үндэсний болон Зүүн Өмнөд Азийн бүсийн орнуудын нэгдсэн мэдээллийн санд мэдээлэх, Үнэлгээний үр дүн, шалгуур үзүүлэлтийн дүнг ухуулга нөлөөллийн арга хэмжээнд ашиглан эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус тус төлөвлөн ажиллаж байна.
Та тус судалгаанд оролцохыг хүсвэл дээрх QR кодыг уншуулж оролцоно уу. Баярлалаа.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих