Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

"Залуус эрүүл мэнд төв" ТББын нэрэмжит шилжин явах цомын тэмцээн

“Залуус эрүүл мэнд төв” ТББ-аас 2007 оноос зорилтот бүлгийн хүн амын дунд “Эрсдэлгүй зан үйлийг хэвшүүлье” гэсэн уриа дор спортын уралдаан тэмцээн зохион байгуулж эхэлж байсан билээ. Одоо энэ спортын тэмцээн олон нийтийн  дунд хүлээдэг том арга хэмжээ болж өргөжсөн байна.

2023 онд байгууллагын 20 жилийн ойн хүрээнд томоохон олон нийтийн арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байна. Эхний том арга хэмжээ болох Волейболын шилжин явах цомын нөхөрсөг тэмцээнийг 2023 оны 05-р сарын 13-нд “Автомарт” спорт зааланд болно. Энэ жил цар хүрээгээ тэлж "LEAVING NO ONE BEHIND" уриан дор хамтрагч байгууллагуудыг оролцуулж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, олон нийтийг талаарх эерэг ойлголтыг өгөхөөр бэлтгэл ажил эхэлсэн байна.

Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1240, 9166-3300


Сэтгэгдэл бичих