ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүлгийн олон нийтийн дунд хэрэгжүүлэх хүрч очих үйл ажиллагааны 2024-2029 онуудын төлөвлөгөө боловсруулах үндэсний зөвлөх сонгон шалгаруулах зар
ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүлгийн олон нийтийн дунд хэрэгжүүлэх хүрч очих үйл ажиллагааны 2024-2029 онуудын төлөвлөгөө боловсруулах үндэсний зөвлөх сонгон шалгаруулах зар
ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүлэг хүн амтай ажилладаг Төгс бүсгүйчүүд, Залуус эрүүл мэнд төв ТББ-ийн хүрч очих үйл ажиллагааны 2024-2029 онуудад хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг олон улсын зөвлөх болон хөтөлбөрийн багтай хамтран боловсруулах.
Гүйцэтгэх ажил:
·Эрүүл мэндийн яам, Хөтөлбөр зохицуулах нэгж, Залуус эрүүл мэнд төв ТББ болон эрсдэлт бүлгийн хүн амын төлөөллүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр төлөвлөгөө боловсруулах ажлыг төлөвлөх.
·Үндэсний зөвлөхийн хувьд олон улсын зөвлөхөд үндэсний шинжээчид болон холбогдох оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, үйл явцын үе шат бүрд тодорхой хөтөлбөр гаргаж, холбогдох үйл ажиллагааны зохих дарааллыг төлөвлөх, хэрэгжүүлэх.
·Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх /шинэ төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход олон улсын зөвлөх болон бусад талуудтай хамтран ажиллах.
·Үндэсний хөтөлбөр, Глобаль сангийн ХДХВ, ДОХ-ын хөтөлбөрийн үйл ажиллагаатай нягт уялдаа холбоог ханган төлөвлөгөөг боловсруулахад анхааран ажиллах.
·Эрсдэлт бүлгийн хүн амын төлөөлөл, хамтрагч талуудыг оролцуулан хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулах.
·Төлөвлөгөө бичигдэх явцад Англи болон Монгол хэлний орчуулга хийх.
Үндэсний зөвлөхөд тавигдах шаардлага:
·Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
·ХДХВ болон бусад эрүүл мэндийн салбарын томоохон хөтөлбөрүүдийн стратеги төлөвлөлт, мониторинг-үнэлгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
·Хүний эрх жендэрийн мэдлэгтэй;
·ХДХВ-ийн халдвартай холбоотой стратегийн мэдээлэл, ХШҮ-ний мэдлэгтэй байх;
·Эрсдэлт бүлгийн хүн ам, Глобаль Сан, НҮБ, ДЭМБ-тай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
·Харилцаа холбоо, төлөвлөх, дүн шинжилгээ хийх чадвартай;
·Англи хэлний өндөр мэдлэгтэй;
Бүрдүүлэх материал:
Сонирхсон хүмүүс өөрийн намтар (CV), өргөдлийг (cover letter) 2023 оны 11-р сарын 15 өдрийн 16 цаг гэхэд youth4health2003@gmail.com хаягт илгээнэ үү.
Утас - 7011-1240
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих