Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

LGBT humans of UB

"LGBT Humans of UB"

...Би нэг хэсэг эмо стилтэй, нарийхан өмд өмсөөд л явдаг байлаа. Тэр үед ээжийн ажлын газрын хүмүүс намайг охин шиг энээ тэрээ гэдэг байсан. Харин ээж намайг өмөөрөөд л, угаасаа эмэгтэй хүүхэд шиг царайтай хөвгүүд царайлагт тооцогддог, миний хүүхэд юу өмсөх нь та нарт хамаагүй гэдэг байсан. Надад “Миний хүү дураараа л бол” гээд л намайг их хайрлаж хамгаалдаг байсан. Ингэж бодохоор намайг ямар ч байсан байгаагаар маань хүлээж авч, юу ч тохиолдсон бай миний талд зогсох хүн бол миний ээж.
Цаг нь ирэхээр ээждээ өөрийгөө нээнэ гэж боддог ч гэхдээ одоо биш. Өөрийн байр сууриа олоод, өөрийгөө бүрэн аваад явчихаж чадахуйц болсон үедээ л хэлсэн нь дээр гэж би боддог.
#LGBTHumansofUB #LGBT #HumanRights #YouthVoice #Youth #IDAHOT2017 


Сэтгэгдэл бичих