Түгшүүр
Мэдээллийн эрин үед хүмүүс мэдээллийг илүү
хурдан, өргөн цар хүрээтэй, нарийвчлалтай хүлээн авч байна. Гэвч эдгээр
нарийвчилсан, шуурхай мэдээлэл нь хүмүүст тодорхой хэмжээнд дархлаа буурах,
тархийг ядраах процесс явагдаж байдаг. Үүнийг шинжлэх ухааны хэллэгээр
мэдээллийн түгшүүр гэдэг. Энэ нь нэг талаар бид мэдээллийг хурдан шуурхай
хүлээн авч байгаа ч нөгөөтэйгүүр тархинд очих ачааллыг нэмэгдүүлэн сөрөг үр
дагаварыг авчирдаг байна.
Мэдээллийн түгшүүр гэдэг нэр томъёог 1989 онд
Америкийн эрдэмтэн Ричард Вурман гаргасан бөгөөд тархины авч буй мэдээлэл болон
мэдлэг хоёрын хоорондох харилцан үйлчлэл юм. Өөрөөр хэлбэл хүн асар их
мэдээлэлтэй тулгарах үед мэдээлэл хүлээж авах хурд болон мэдээлэл шинэчлэх хурд
хоёрын хооронд зөрүү үүссэний улмаас үүсдэг түгшүүр юм.
Хэрхэн шийдвэрлэх вэ?
I. Зохистой хэмжээгээр мэдээллийг хүлээн авах
Мэдээ мэдээлэл үзэх хугацааг төлөвлөж, нийт
хүлээн авж буй мэдээллийн хэмжээг хянах, мэдээллийн хэт ачааллаас болгоомжлох
/цагийн хуваарь гаргах/
II. Эргэлзэж сурах
Өнөө үед хэвлэл мэдээллийн сүлжээнд маш олон
мэдээллүүд эх сурвалжгүй, баталгаажуулалгүйгээр байршуулсан байдаг. Үүнээс
сэргийлэхийн тулд мэдээллийг ялгах, сохор итгэл үнэмшлээс зайлсхийх, аль болох
албан ёсны эх сувгуудыг сонгох нь зүйтэй.
III. Анхаарлаа өөр зүйлд хандуулах
Анхаарал нь тархины танин мэдэхүйн чадварт
нөлөөлдөг. Нэг талын мэдээлэл дээр удаан хугацаанд төвлөрөхөд бидний сэтгэлзүйн
дарамт түгшүүр аажмаар нэмэгдэж, цаашлаад дархлаа буурч, бие махбодийн болон
сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Тиймээс мэдээллийн хэт ачаалал мэдрэх
үедээ өөрийгөө түгшүүр, сандрал, бусад сөрөг сэтгэл хөдлөлөөс салгахын тулд
анхаарлаа өөр зүйлд хандуулахыг хичээх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Wurman, R. S. (1989). Information
anxiety. New York:Doubleday.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих