Бүх мэдээ
A PHP Error was encountered
Severity: Notice
Message: Trying to get property 'type' of non-object
Filename: views/contents.php
Line Number: 30
Backtrace:
File: /home/healthm1/public_html/application/views/contents.php
Line: 30
Function: _error_handler
File: /home/healthm1/public_html/application/views/layouts/layout.php
Line: 150
Function: view
File: /home/healthm1/public_html/application/controllers/Content.php
Line: 67
Function: view
File: /home/healthm1/public_html/index.php
Line: 315
Function: require_once
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хурлын илтгэл хүлээн авах заавар
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хурлын илтгэл хүлээн авах заавар Зорилго: Монгол улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагуудын БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааг сурталчлах, тэдгээрийн үр дүнг түгээх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг ашиглах Хурлын зохион байгуулагч: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны алба, АШУҮИС-ийн АУС-ийн халдварт өвчин судлалын тэнхим, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг, Залуус эрүүл мэндийн төв Хурал зохион байгуулагдах хугацаа: 2022 оны 12-р сарын 20-ны өдөр Хурал зохион байгуулагдах хэлбэр: Танхим болон цахим хосолсон хэлбэр Илтгэлийн хураангуй ирүүлэх хугацаа: 2022 оны 12-р сарын 11-ны Даваа гаригийн 17.00 цаг хүртэл Илтгэлийн хураангуй хүлээж авах: Илтгэлийн хураангуйг заасан хугацааны дотор jdavaalkham@gmail.com, nyamtsengel@mnums.edu.mn хаягаар хүлээж авна. Хуралд илтгэлийг хэлэлцүүлэх хэлбэр: Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр ирүүлсэн илтгэлийг 2022 оны 12-р сарын 13-ны өдөр шүүгчдийн зөвлөл хэлэлцэж шалгарсан 12 илтгэлийг аман илтгэл хэлбэрээр хэлэлцүүлнэ. Хуралдаанаас 2 шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулна. Хэвлэн нийтлүүлэх: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хуралд ирүүлсэн илтгэл Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 2023 оны 2-р дугаарт нийтлүүлэх эрхтэй болно. Бүтээлд тавигдах шаардлага Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага: 1. Илтгэлийн хураангуйг А4 цаасны 3 нүүрнээс хэтрүүлэлгүй, Times New Roman фонтоор: - Үндэслэл - Зорилго - Материал, арга зүй, - Үр дүн, - Дүгнэлт гэсэн хэсгүүдийг багтаан Windows Word-2010 буюу түүнээс өмнөх программ ашиглан Монгол хэл дээр бэлтгэнэ. Хураангуй нь бүх талаас 2 см зайтай байна. 2. Хураангуйн гарчиг нь Sentence, үсгийн хэмжээ 12, Bold хэлбэрээр бичнэ. 3. Гарчигийн дор судлаачдын нэрс, харъяа байгууллагын нэрсийг үсгийн хэмжээ 9, Italic хэлбэрээр бичнэ; 4. Судлаачдын нэрсийн төгсгөлд харъяа байгууллагыг тодорхойлох зүүлт бичнэ. Жишээ нь: Г.Хишигдэлгэр 1, В.Нямцэнгэл 2 ..... гэх мэтээр; 5. Харъяа байгууллагын нэрийг бүтэн нэрээр, Italic фонтоор зүүлтний дарааллын дагуу, нэр бүрийг шинэ мөрнөөс бичнэ (Жишээ нь: 1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, 2 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 3 Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг...гэх мэтээр) 6. Илтгэгчийн e-mail хаягийг холбогдох утасны дугаарын хамт бичнэ; 7. Хураангуйн үндсэн бичлэгийг Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, Regular, мөр хоорондын зай single, 2 талаасаа тэнцүүлсэн буюу justified загвараар бичнэ; 8. Илтгэлийн хураангуйд хүснэгт, график, зураг оруулахгүй болохыг анхаарна уу!!! 9. Хураангуйн word file-ын нэр: криллээр Илтгэгчийн нэр, доогуур зураас, гарчигийн эхний гурван үгийг бичиж ирүүлнэ үү!!! Бусад шаардлага: 1. Аман илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан бол илтгэх хугацаа 8 мин. 2. Өөр эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэгдээгүй байх
Түүх
Бид та бүхэнд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхний түүхийг цувралаар хуваалцахаар боллоо. Та ч гэсэн өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл манай пэйж хаягаар илгээж болно. ☎7272-0077, 7011-1240
Түүх
Бид та бүхэнд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхний түүхийг цувралаар хуваалцахаар боллоо. Та ч гэсэн өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл манай пэйж хаягаар илгээж болно. ☎7272-0077, 7011-1240
Түүх
Бид та бүхэнд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхний түүхийг цувралаар хуваалцахаар боллоо. Та ч гэсэн өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл манай пэйж хаягаар илгээж болно. ☎7272-0077, 7011-1240
Түүх
Бид та бүхэнд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхний түүхийг цувралаар хуваалцахаар боллоо. Та ч гэсэн өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл манай пэйж хаягаар илгээж болно. ☎7272-0077, 7011-1240
Monkeypox
Сармагчны цэцэг өвчний халдвар дамжих зам нь: •Амьтнаас хүнд •Хүнээс хүнд 1.Ахуйн хавьтал (арьс салст, шүлс, шүүрэл, бохир гар…гм) 2.Агаар дусал, 3 Бэлгийн хавьтал, 4.Хоол хүнс (түүхий шүүрхий мах) .
Monkeypox
Нууц хугацаа 6-13 хоног /5-21 хоног хүртэл / 1.Эхлэл үе /0-5 хоног үргэлжилдэг/ халуурах, толгой хүчтэй өвдөх, тунгалгийн булчирхай томрох, нуруугаар өвдөх, булчин өвдөх, маш их ядрах. Тунгалгийн булчирхай томрох 2.Тууралт гарах нь халууралт эхэлснээс 1-3 хоногийн дотор эхэлдэг. Тууралт нь нүүр, мөчдөөр илүү их гардаг / тохиолдолын 95% нь нүүрээр, 75% нь хөлийн ул, гарын алгаар/. Мөн түүнчлэн 70%-д амны салст бүрхүүл, 30%-д бэлэг эрхтэн, 20%-д нүдний салст бүрхүүлд туурдаг. Тууралтын элемент нь толбот, гүвдрүүт, цэврүүт, тууралтын тоо нь цөөнөөс хэдэн мянга хүртэл байдаг. Хүнд тохиолдолд том том тууралтууд гарна.
Monkeypox
Сармагчны цэцэг өвчний үүсгэгч нь Poxviridae овгийн , Orthopoxvirus-ийн бүлэгт багтдаг вирус юм. Сармагчны цэцэг өвчин нь ховор тохиолддог, томуу төст шинж тэмдэгээр эхэлж, тунгалгийн булчирхай томрох, тууралт гарах шинжээр илэрдэг , вирусийн халдварт өвчин юм.